“Home plaza” орчмын замын хөдөлгөөний өөрчлөлтийг танилцуулж байна

Замын цагдаагийн хажуугийн гүүрэн замын хөдөлгөөн ямар болох талаар жолооч нарт мэдээлэхэд:

Ертөнцийн зүгээр хойд талаасаа урсах хөдөлгөөн Home plaza-гийн зүүн талаар чигээрээ явж шууд Е мартын гэрэл дохиотой уулзварт хүрэхээр төлөвлөж байгаа  юм байна. Хөдөлгөөнийг ингэж зохицуулснаар цаашид Home plaza-г тойрох хөдөлгөөн  байхгүй болж байгаа  аж.

Баянмонгол хорооллоос Гандийн гудамж, Наадам центрийн чиглэл болон Их монголын гудамж руу орох хөдөлгөөн баруун гар тийш эргэж гүүрний доогуур эргэх хөдөлгөөн хийх юм байна. Энэ хөдөлгөөнийг 3,4,5 гэж тэмдэглэсэн ба энэ хэсгийн зам засах ажлыг 14 хоногийн дараа дуусгахаар төлөвлөжээ. Уг зохицуулалтуудыг хийснээр  Home plaza тойрсон хөдөлгөөнд огтлолцол байхгүй болж хөдөлгөөний эрчим нэмэгдэх аж. 

Мөн Гандийн гудамжнаас Баянмонгол хороолол руу чиглэх хөдөлгөөнд огтлолцол үүсэх  асуудлыг шийдвэрлэхээр  ажиллаж байгаа тухай Нийслэлийн замын хөдөлгөөн төлөвлөлт зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллээ. Замын хөдөлгөөний дээрх зохион байгуулалтыг хийснээр Home plaza тойрсон хөдөлгөөнд огтлолцол үүсэхгүй юм байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)