Барилга угсралтын үйл ажиллагаа эрхлэгч ААН-үүд ХАБ-ыг хангаж ажиллахгүй байна

 

Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу БЗД-ийн 26 дүгээр хороонд барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “Гурван бүрэн” ХХК-ийн барилгын талбайд хяналт шалгалт хийхэд дараах зөрчлүүд илэрлээ.

1. Ажилчдыг ажлын хувцас хамгаалах хэрэгслээр хангаагүй

2. Барилгын орц, гарц, стандартын бус шат, нүх хонгилууд, барилгын захын хийцүүдэд хамгаалалт, хашлага хийгээгүй

3. Барилгын талбай эмх цэгцгүй, анхааруулах тэмдэг тэмдэглэгээ, хаалт хамгаалалтгүй

4. Хөрс нуралтаас сэргийлж бэхэлгээ хийгээгүй.

Илэрсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 1.2 дахь заалтын дагуу торгуулийн арга хэмжээ авч, зөрчил арилгуулах тухай улсын байцаагчийн 6 заалт бүхий хугацаатай албан даалгавар хүргүүлж ажиллалаа.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)