Т.Ариунаа ба түүний орон зай

Монгол улсын гавьяат жүжигчин, поп дива Т.Ариунаагүйгээр Монголын орчин цагийн хөгжмийн урлагийн өнгө төрхийг төсөөлөх аргагүй. Соло уран бүтээлээр эмэгтэй дуучин хэр зэрэг хүч гаргаж болохыг, энэ амьдралд дуу хөгжмөөр бусдад хэрхэн нөлөөлж чадахыг, амьдралын үнэнтэй нүүр тулахын цагт хат сууж, ухаанаар яаж залж болдгийг тэр амьдрал уран бүтээлээрээ харуулсан. Энэ бол түүний дахин давтагдашгүй амьдралын түүх, уран бүтээлийн үнэ цэнэ.

Зүгээр нэг дуулах өөр, дууг дуулсан шиг дуулах, түүний сүнслэг чанараар амилуулж эгшиглүүлэх, хүний ой тойнд хоногшуулан үлдээнэ гэдэг дуучин хүний чадал шаардсан асуудал.

71951571_2518948508148887_5761828941186727936_n Т.Ариунаа ба түүний орон зай

Орчин цагийн охид хөвгүүдийн дурлаж байгаа дуу хөгжим мэдээж өөрчлөгдсөөр байгаа, гэхдээ эстрад гэж яригдаж эхлэсэн үеийн дуу хөгжмийн үнэ цэнэ одоо хэр нь тайзны хойморт оршин байгаа нь өөрөө нэгийг хэлэх мэт. Энэ бол цэвэр уран бүтээлийн чанарын тухай, уран бүтээлч хүний сэтгэл мэдрэмжийн тухай хөндөх сэдэв. Хүн бүр дуу бичиж, дуулж болох эрин үед амьдарч байгаа нь азтай ч хүний сэтгэлийг агшин зуур хөдөлгөөд мартагдах богино настай уран бүтээл олширсон нь үнэн. Яг энэ цаг дор дуучин Ариунаа орон зайгаа тунхаглан, орших эс оршихын жинхэнэ мөн чанарыг харуулах “Тэнгэр шиг бай” тоглолтоо хийх гэж байна. Үзэгчид хүлээсэн, сонсогчид харуулдсан, фэнүүд нь баярласан ийм л гурван замын уулзварт мэдээж дуучин хүний сэтгэл зүрх лугшиж байгаа нь дамжиггүй.

Намар цагийн налгар өдрүүдэд Монголын рок попын уран бүтээлчид сэрж байна. Шил шилээ дагасан тоглолтууд цувж байна. Харин өвлийн урь дагуулах 11 сарын эхэнд жинхэнэ сэргэлтийг мэдрүүлэх, сэрж өндийх сэдэл төрүүлэх бүсгүй хүний цангинасан дуу хоолойг хадаах “ТЭНГЭР ШИГ БАЙ” тоглолт болох нь …2019 оны 11 сарын 08-нд Буянт ухаа цогцолборт ямар тоглолт болох нь нүднээ дүрслэгдэх шиг. Гайхамшигт үдэш ямар байсныг бид мартаагүй, харин одоо түүний асах цаг нэгэнт ирж. Дуучин Ариунаадаа баяр хүргэе!

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)