Зах худалдааны төвүүдийн нийтийн бие засах газар үнэ төлбөргүй үйлчилнэ

Зах, худалдааны төвүүд “Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам”-ын хэрэгжилтийг хангуулан ажиллаж эхэллээ. “Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам”-ын 8.1.5 дахь “Худалдаа, үйлчилгээний газар нь нийтийн бие засах газар, ариун цэврийн өрөөгөөр иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх” заалтын хэрэгжилтийг хангуулахаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын 02-03/3862 тоот албан бичгийн дагуу “Хүчит шонхор” ХХК-ийн “Шонхор”, “Анко” ХХК-ийн “Нарантуул-2”, “Мөнгөт цахир трейд” ХХК-ийн “Нарлаг дэнж” худалдааны төвүүд нь төлбөртэйrээр үйлчилж байсан бие засах газар болон ариун цэврийн өрөөг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн иргэдэд төлбөргүйгээр үйлчилж эхэллээ.

 

 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зочин (103.14.38.142)

    2019-10-10

    Үнэн үү,Жанжин захын 00-д 2 удаа орох гэсэн боловч ажилладаггүй гээд оруулагүй ш дээ.тэнд ажилладаг хүмүүс бааж шээдэггүй бололтой.