“Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал” сэдэв сургалт эхэллээ

ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газар, Давтан сургалт сэргээн заслын төвийн хамтран зохион байгуулж байгаа “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал” сэдэв сургалт  өнөөдөр Давтан сургалт сэргээн заслын төвд эхэллээ.

Сургалтад төв орон нутгийн Онцгой байдлын байгууллагын Гал түймэр унтраах, аврах ангийн  салааны захирагч, Эрэн хайх, аврах ангийн салбарын бүлгийн дарга нарын 20 гаруй алба хаагч хамрагдаж байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль эрхзүйн орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн систем, удирдлагын тогтолцоо, шаардлага, баримт бичиг боловсруулах сэдвийн хүрээнд явагдах тус сургалт энэ сарын 09-нийг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)