Өнөөдөр болох зарим үйл явдлууд

ТӨРИЙН ОРДОН

09:00 цагт: Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Сувилахуйн олон улсын V эрдмийн чуулганы нээлтийн ажиллагаа болно. Утас: 96682745, 88096196, 89128045, 88069035

МУЗН-ИЙН АНХНЫ ТУСЛАМЖИЙН ТӨВ

09:00 цагт: "Ажлын байранд анхны тусламж үзүүлэх нь" холимог сургалтын нээлтийн ажиллагаа, сургагч багшийн сургалт болно.

“BLUE SKY”

09:30 цагт: "Өрсөлдөөний хууль, бодлогын хэрэгжилт- өнгөрсөн ба ирээдүй" сэдэвт улсын зөвлөгөөн болно. Утас: 88114841

МҮХАҮТ

10:00 цагт: МҮХАҮТ-аас зохион байгуулж байгаа 'Бизнес эрхлэгч залуучуудын үндэсний чуулган” болно. Утас: 99100780

УДБЭТ

11:00 цагт: Монголын соёл, урлагийн салбарын ууган байгууллагууд болох Улсын драмын эрдмийн театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Монгол улсын үндэсний номын сангийн төлөөлөл хэвлэлийн хурал хийнэ. Утас: 99026929, 99194570, 99122446

ДЭЛХИЙН БАНК

11:30 цагт: Дэлхийн банкнаас Монгол болон бүс нутгийн эдийн засгийн тайланг танилцуулна. Утас: 99778587

“GRAND HILL”

12:00 цагт:  Гавьяат жүжигчин, хүмүүнлэгийн элч дуучин Ж.Уранчимэг “Эстрадын урлагт 40 жил” уран бүтээлийн тоглолтын талаар мэдээлэл өгнө. Утас:88067575

БОГД ХААНЫ ОРДОН МУЗЕЙ

15:00 цагт: Судлаач, цуглуулагч Р.Бямбаа “Богд хаан 150: Ном бүтээлийн өв” үзэсгэлэнгийн ач холбогдол, ховор сонин үзмэрийн талаар олон нийтэд мэдээлэл өгнө.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)