Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан

Малчид, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, говь, талын нутгаар салхи шуургатай байна.

2019 оны 10 дугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй.  Төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Алтайн уулархаг нутаг болон Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 9-14 хэм, Алтайн өвөр говиор 18-23 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 0-2 хэм дулаан байна.

2019 оны 10 дугаар сарын 12-ноос 10 дугаар сарын 16-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

12-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ялимгүй хур тунадас, уулаараа цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 12-нд говь, тал, хээрийн нутгаар, 13-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр хүртэл ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө  9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна. 14-нд нутгийн баруун хагаст, 15-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)