“Эх нярайн эрүүл мэнд-Хамтын хөгжил” олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна

Нийслэлийн Хүрээ амаржих газар үүсэн байгуулагдсаны Түүхт 60 жилийн ой, Монголын их барих эмч нарын эмэгтэйчүүдийн холбооны 30 жилийн ой баярын хүрээнд зохион байгуулж буй "Эх нярайн эрүүл мэнд - Хамтын хөгжил" Олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын өнөөдөр Чингис зочид буудалд болж байна.

Энэхүү эрдэм шинжилгээний бага хуралд манай орны үе үеийн шилдэг эмч, эрдэмтэд оролцож байгаагаас гадна гадны орны төлөөлөгч нар хүрэлцэн иржээ.

Дэлхий нийтээрээ эхийн эрүүл мэнд, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах, нярайн тусламж үйлчилгээг чанаржуулахыг зорилго болгон ажиллаж буй энэ цаг үед хамгийн оновчтой санал, бодит амьдралд нийцсэн судалгаа бүтээлүүд эрүүл мэндийн салбарт нэн түрүүн хэрэгтэй байгааг Нийслэлийн Хүрээ амаржих газрын дарга Жаргал онцолж байлаа. Ер нь эрдэм шинжилгээний хурлын үр дүн бол энэ салбарын тулгамдсан асуудлыг бодлогын хэмжээнд авч үзэж судалгааны ажлын үр дүнг эмчилгээнд нэвтрүүлэх ажээ.

Уг эрдэм шинжилгээний бага хуралд  хуралд орон нутгаас алслагдсан эмч мэргэжилтнүүд ирж оролцож байгаа юм байна.  байгаа нь онцлог байгаа. Энэ жилийн эрдэм шинжилгээний бага хурлын бас нэг онцлог нь залуу эмч нарын хийсэн судалгаа эрдмийн ажил илүү түлхүү орж ирж нярай болон эхийн эрүүл мэндийн эмчилгээнд нэвтэрхүйц чанартай бүтээлүүд болсон нь давуу тал байлаа.

Хүрээ амаржих газар нь Бүгд Найрамдах Монгол Ард улсын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор 1959 оны Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт дөрвөн ортой төрөх тасаг нээгдсэнээр суурь нь тавигдсан түүхтэй бол одоогоор Сонгино-Хайрхан дүүргийн 22 хорооны 68000 гаруй нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд эх барихын нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)