Саарал жагсаалтад бүртэгдсэн саарал өдрүүд
- 2019-10-17
- Нийтлэл
- 3
Утаатай, утаагүй гэж маргах, манантахын дунд буй бидэнд бас нэгэн таатай бус мэдээлэл дуулдлаа. Дуулдах ч биш бодит зүйл аж. Саарал жагсаалтад “Монгол Улс оржээ” энэ ямар сонсогдож байна.
Энэхүү жагсаалтад оруулах гэж маш их яармайсан хичээсэн хүчин зүтгэсэн нөхдүүд одоо юу бодож байгаа бол. Тэр улс орныхоо хөгжлийг зөв тодорхойлж, зөв гарц гаргалгаагаар удирддаг байсан бол бид ийнхүү саарал жагсаалтад бүртгүүлэх гээд толгой гудайлган зогсохгүй л байх байсан. Одоо яах вэ өөрөө уйлсан хүүхэд уйлдаггүй гэдэг.
Саарал жагсаалтад орсон саарал өдрүүд хэдий хүртэл үргэлжлэхийг таашгүй. “Парис хотод болж буй ФАТФ-ын жилийн хурлын албан ёсны шийдвэр хараахан гараагүй, Монгол Улс хийсэн ажлаараа ФАТФ-ын саарал жагсаалтад орохооргүй байгаа” гэдгийг Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өчигдөр мэдэгдсэн. Саарал жагсаалт гэхээр иргэд тийм ч их тааламжтай биш хүлээж авч байгаа. Харин зарим улстөрч болон эх сурвалжуудын хэлж байгаагаар Монгол Улс саарал жагсаалтад ороход хоёр хүчин зүйлс нөлөөлсөн.
Тодруулбал, УИХ-аас Эдийн засгийн өршөөлийн хуулийг баталж, 34 их наядын хөрөнгө гаргаж ирсэн. Далд эдийн засгаасаа хоёр дахин их мөнгө гаргасан нь мөнгө угаалт. Хоёр дахь шалтгаан нь зарим банкуудын өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн байдлыг Засгийн газар нь шалга гэсээр байхад Төв банк буюу Монголбанк нь шалгаагүй. Энэ хоёр шалтгаан саарал жагсаалтад ороход нөлөөлсөн гэдгийг хэлж байгаа юм.Монгол Улс саарал жагсаалтыг манай улсын санхүүгийн тогтолцоонд олон улсын байгууллагын өгч байгаа дүн гэж ойлгох хэрэгтэй.
Мэдээж бид муу авсан. Долларын ханшид нөлөөлөх, гадаадын хөрөнгө оруулалт багасах зэрэг тодорхой эрсдэлүүд үүсэх байх. Саарал жагсаалтад орох нь нэг талаараа хүндрэлүүд авчрах ч гэсэн нөгөө талаараа манай улсын санхүүгийн зах зээлийн гажуудлыг засах маш том боломж гэж харж болно. Бид гажуудалтай санхүүгийн зах зээлээ засалгүйгээр үндсэндээ 30 жил явлаа. Ингээд бодохоор заримдаа муу дүн тийм ч их асуудалтай зүйл биш байгаа биз.
Хамгийн гол нь бид муу дүнгээ засах ёстой. Захасдаа чанартай дүн авах л чухал. Хаа хаанаа хүн хуурч болохгүй. Авлига, хээл хахууль, улстөржилт зэрэг дандаа болж бүтэхгүй бүхэнтэй холбогдоно. Ийм санхүүгийн системтэй улс хол явахгүй гэдэг нь тодорхой байсан. Үүнийгээ бид сүүлийн 30 жил засаагүй учраас олон улсын байгууллага муу дүн тавилаа. Бид санхүүгийн зах зээлийн алдаа, зөрчлөө засчихвал саарал жагсаалтаас гарах боломжтой.
Саарал жагсаалтад ороход гол нөлөөлсөн зүйл бол Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хоёр муу ажилласных. Үндсэндээ энэ хоёр байгууллага 20 жил ажлаа хийсэнгүй. Нөгөө талаар алт мөнгөний дархад, үл хөдлөх хөрөнгийн худалдаа зэрэг зарим жижиг эрсдэлтэй салбарууд бий. Энэ бүхэн өнөөдрийн нөхцөлд ФАТФ-ын саарал жагсаалтад орох хүчин зүйлс нь биш. Саарал жагсаалтад ороход нөлөөлсөн хамгийн том хүчин зүйл нь арилжааны банкуудын өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй байсных. ОУВС-тай хөтөлбөрийн хүрээнд банкны системд активын чанарын үнэлгээ хийж, нийт банкны системд 500 орчим тэрбум төгрөгөөр өөрийн хөрөнгийн дутагдал гарсан. Ихэнх банкууд үүргээ биелүүлж, өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн ч эх үүсвэрээ нотолж чадаагүй, мөнгө угаасан гэдэг нь шууд тодорхой. Мөнгө угаах гэдэг нь эх үүсвэр нь тодорхойгүй, хууль бус мөнгийг далдалж хууль ёсны мэтээр халхавчлан эдийн засгийн эргэлтэд оруулах, хэлбэр дүрсийг хувиргах үйлдэл.
Үүнийг нь олж илрүүлж хариуцлага тооцдог механизм манайд байдаггүй. Ийм байхад саарал жагсаалтад орох нь зүйн хэрэг. 500 орчим тэрбум төгрөг их мөнгө шүү дээ.Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага ФАТФ хүний хэлсэн үгэнд үндэслэж шийдвэр гаргадаг байгууллага биш. Арилжааны банкуудын өөрийн хөрөнгийн дутагдлыг ОУВС илрүүлж, энэ дутагдлаа нөх гэдэг чиглэлийг банкуудад өгсөн. Гэтэл арилжааны банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй байгаа нь мөнгө угаасан гэж ойлгохоос өөр аргагүйд хүрнэ. Энэ нь саарал жагсаалтад ороход нөлөөлсөн гол хүчин зүйл болсон гэж харж болно. Тэгэхээр бид өнөөдрөөс л саарал жагсаалтаас гарах тухай бодох биш ажлаа, хийж буй үйл хэрэгээ чанаржуулах чухал болоод байна. Ингэж чадвал саарал жагсаалтаас өөрөө гарчихна.
Б.Дөл
Сэтгэгдэл (3)
Зочин (103.26.194.172)
Энэ засаг тор унэхээр дамбуу байна даа хариуцлага тооцох сэлэм нь хаана байна вэ хуны богс илэх юм долорь нь тэнгэрт хадах юм сайд нар нь хариуцлага алдаад худлаа хэлээд байх юм унэхээр хэцуу байна шуу
дөл гуай (192.82.78.97)
За Дөл гуай үнэн баримттай л юм бичиж байгаарай даа ороогүй гэдэг нь өнөөдөр тодорлоо
зочин (202.21.127.170)
идсэн уусан мөнгө угаасан хувьдаа завьшсан хулгайч луйварчид алуурчидаа цагдаа АТГ прокурор илрүүлээд шийтгээч ялангуяа шүүгч өөрөө авилга авч шүүж шийдэхээр үнэнд гүйцэгдэхүү та нарын мунхагаас ард түмэн бид ядарч өлсөж байна Саарал жагсаалтад оруулсны хариуцлагаа Чингисийн хөшөөний өмнө Жанжины хөшөөний өмнө хүлээ