Ерөнхий сайд У.Хүрэлсүх Японы Эзэн Хааны ёслолд оролцоно

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Токио хотноо 2019 оны 10 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд болох Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-г Эзэн Хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслолд оролцоно.

Энэхүү төрийн ёслолд Япон Улстай дипломат харилцаатай 195 улс орон, НҮБ, Европын Холбоо зэрэг олон улсын байгууллага, Холбооны зочид төлөөлөгчид оролцохоор төлөвлөж байна.

 

Япон Улсын Эзэн Хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцсоноор Монгол Улс манай чухал гуравдагч хөрш Япон Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцаанд өндөр ач холбогдол өгч байгаагаа нотолно.

 

Эх сурвалж: ГХЯ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)