Миний хайрын зүг тоглолт болно

Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Ванягийн Нэргүйгийн “Миний хайрын зүг” уран бүтээлийн тоглолт энэ сарын 31 нд UB паласын концертийн их танхимд болох гэж байна. Гэрэлт-Эх, Хайрын зүг, Сэтгэлийн зун, Мөнгөн өвс зэрэг яруу найргийн түүврээ олын хүртээл яруу найрагч маань урын сандаа 30 шахам дуутай аж.

Түүний уран бүтээлийн тоглолтонд МУГЖ С.Батсүх, Ганчимэг, Баярмаа, Бүрнээбаяр зэрэг 20 шахам уран бүтээлч оролцох юм байна. Миний хайрын зүг тоглолт нь яруу найрагчийн анхны бие даасан тоглолт бөгөөд Завхан аймгийн нутгийн зөвлөл ивээн тэтгэж байгаа ажээ.  

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)