Биологийн идэвхт бүтээгдэхүүнийг тусгай зөвшөөрөлгүй импортолсон зөрчил илэрчээ

НМХГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн эм, биобэлдмэлийн хяналтаар Ти Ай Ложистик дахь гүний хяналтын бүсэд АНУ-аас 3 иргэний импортолсон 5 нэрийн биологийн идэвхт бүтээгдэхүүнд хяналт шалгалтын ажиллагааг явууллаа.

Шалгалтаар тусгай зөвшөөрөлгүй импортолсон зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 6.6 дахь заалтын дагуу арга хэмжээ авч шийдвэрлэсэн. АБТЭМА гүний хяналтын бүсээр П ХХК нь ХБНГУ-аас импортолсон хүнсний бүтээгдэхүүнийг хяналт шалгалтаас зайлхийсэн үйлдэл гаргасан Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, хяналт шалгалт хийж ажиллалаа.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)