Инфографик: Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн танилцуулга

УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭР СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Төсөв, Эдийн засгийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороодын хуралдаанаар тус тус урьдчилан зөвшилцөж, Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Уур амьсгалын ногоон сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа. 

Зээлийн хэлэлцээрийн хүрээнд Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төслийг Уур амьсгалын ногоон сангийн 95.0 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл, 50.0 сая ам.долларын буцалтгүй тусламжийн эх үүсвэрээс санхүүжүүлнэ. Мөн Азийн хөгжлийн банкны 80.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл болон Өндөр технологийн сангийн 3 сая ам.долларын буцалтгүй тусламжийн эх үүсвэрээс тус тус санхүүжүүлнэ.

Уур амьсгалын ногоон сангийн зээлийн хүү нь 0.25 хувь бөгөөд зээлийн хугацаа 40 жил, үүнээс эхний 10 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө.

Төслийн хүрээнд 10,000 айлын орон сууц барих ба үүнээс 55 хувь нь орлогод нийцсэн орон сууц, 15 хувь нь түрээсийн орон сууц, 33 хувь нь зах зээлийн үнэтэй орон сууц байна. Нийт гэр хорооллын 100 га талбайг, холимог ашиглалт бүхий нийтийн эзэмшлийн зам, талбай болон байгууламжтай, 60 хувиас багагүй хэсэг нь орлогод нийцсэн болон түрээсийн орон сууцанд амьдрах холимог орлоготой иргэдэд зориулсан, нөөцийн хэмнэлттэй сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг хамгийн дээд хэмжээгээр ашигласан эко хороолол болгон дахин хөгжүүлнэ.

УИХ-ын Тамгын газар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)