Зуны дугуйтай хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхаарууллаа

Өнгөрсөн шөнө Хөвсгөл аймгийн нутгаар цас орж, Шинэ-Идэр суманд өглөөний 08:00 цагийн байдлаар 16 см зузаан цастай байна.

Мөн өнөөдрөөс ихэнх нутгаар цас орж, салхи баруунаас секундэд 4-9 метр хүрч, нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 2-3 градус дулаан байх аж.

Цаашид нийт нутгаар хүйтрэх төлөвтэй байгаа тул авто замд халтиргаа, гулгаа үүсэж болзошгүй тул иргэд жолооч та бүхэн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, зуны дугуйтай хөдөлгөөнд оролцохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)