Нутгийн 40 гаруй хувьд бэлчээрийн даац хэтрээд байна

2019-2020 оны өвөл, хаврын улирлын бэлчээрийн даац тодорхойлсон судалгаагаар нийт нутгийн 60 гаруй хувьд нь өвөл-хаврын бэлчээрийн даац хүрэлцээтэй, 40 шахам хувьд хэтэрч байгаа дүн гарчээ. Тухайлбал, Өвөрхангай, Дундговь, Архангай, Говь-Алтай, Ховд аймгуудын ихэнхи нутагт өвөл, хаврын улирлын бэлчээрийн даац 3-5 дахин хэтэрсэн ба эдгээр аймгуудад нийт өвөлжих малын 32.0 хувь нь ноогдож байна. Иймд дээрх аймгуудад малаа эдийн засгийн эргэлтэд түлхүү оруулах шаардлагатай байгаа аж.

Өнгөрсөн наймдугаар сарын байдлаар тэмээ 541.5 мянга, адуу 4.5 сая, үхэр 5.4, хонь 39.6, ямаа 34.5 сая нийт 84.2 сая малыг 169.7 мянган малчин өрх маллаж, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж байна.Бэлчээрийн даацтай уялдуулан авч үзэхэд 67.7 сая толгой  мал  өвөлжих боломжтой учир 16.5 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах зайлшгүй хэрэгцээ шаардлага үүсээд байна.

 

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)