ОХУ-ын Онцгой байдлын яамны дэд сайд айлчилна

ОХУ-ын Онцгой байдлын яамны дэд сайд, хурандаа генерал Денисов Илья Павлович Монгол Улсад айлчлах гэж байна.

Тэрээр Улаанбаатар хотноо энэ сарын 29-нд зохион байгуулагдах  “Үйлдвэрийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийг арилгах салбарт хамтран ажиллах тухай” Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх “Монгол-Оросын хамтарсан комиссын XVII хуралдаан”-д оролцох юм.

Хурандаа генерал Денисов Илья Павлович нь 2015 оноос ОХУ-ын Онцгой байдлын яамны Москва хотын Онцгой байдлын газрын даргаар ажиллаж байгаад энэ оны 07 дугаар сард Онцгой байдлын яамны дэд сайдаар томилогдсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)