УИХ-ын гишүүдийг мэргэшүүлж, чадваржуулъя

Социализм унаснаас хойш төрийн удирдлагын цөм ард түмний төлөөлөл болсон УИХ-ын гишүүдийг сонгох асуудлыг 1990 оноос хэрэгжүүлж, 30-аад жил боллоо. Урьд нь аймаг, орон нутгийн депутатаас эхлээд Ардын их хурлын депутатыг сонгохдоо тухайн үеийн намын байгууллагын их шүүлтүүрээс даван гарч тодрон сонгогддог байлаа. Товчоор хэлбэл сайн хүнээ олох тодруулах, бэлтгэх нь тухайн үеийн МАХН-ын байгууллагын гардан хийдэг ажил байж...

Энэ нь хөдөлмөрийн амжилт гаргасан сайчууд тэргүүний сэхээтэн удирдах албан тушаалтнууд байлаа. Удирдлага дарга нараа сургадаг, хүмүүжүүлдэг тусгай сургууль нь дотоодод намын дээд сургуулиас эхлээд Зөвлөлт холбоот улсад нийгмийн ухааны академи гээд янз бүрийн шатанд, янз бүрийн сургалтаар боловсон хүчнээ бэлтгэж, тэдгээр хүмүүс улс ардын аж ахуйн тухайн салбар бүрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд, хамт олныг зохион байгуулж, ажил үүргээ гүйцэтгэж байлаа.

 

Өнөөдрийн УИХ-ын гишүүдээр сонгогдсон сонгогдогчид УИХ-ын эрхэм гишүүн гэгч эрхэм алдартай хэн ч халдашгүй Дархан эрхтэй болж, Улсын ажлыг 2-рт, хувийн эрх ашгаа 1-рт тавьсан хулгайч, луйварчид бий болсныг энд нурших нь илүүц бөгөөд ард түмэн залхтлаа мэдэж байгаа.

 

Харин УИХ-ын гишүүн ямар хүнээ сонгох талаар санал бодлоо хуваалцахаар шийдлээ.

УИХ маань хууль тогтоох, хэрэгжүүлэх, төрийн дээд байгууллага гэж хуульчлан заасан гэтэл үндсэн хуулиар сонгох сонгогдох эрхтэй гээд эмч, жолооч, дуучин, шүлэгч, инженер, наймаачин гээд зүсэн зүйлийн хүмүүс УИХ-д орж суучихаад хууль гэж юу байдаг, яаж боловсруулахаа огт мэддэггүй 1-р ангийн сурагч шиг хуулийн А үсэг заалгаж эхэлнэ. 

 

УИХ маань хуулийн мэргэжилгүй сонгогчиддоо хуулийн хичээл заадаг дамжаа болчхоод байна гэхэд хилсдэхгүй ээ. Ихэнх нь ёс суртахуунгүй харилцаа муутай хүлээцгүй хэрүүлч, буруу зөвгүй худлаа ярьж, ядаж хэлэлцэх алт шиг хайран цагийг дэмий үрдэг хариуцлага сахилгагүй асуудалд биеэ бэлтгэж чаддаггүй “сул” нөхдийг харахаар ичмээр гэдгээс өөр хэлэх үг алга аа.

 

Энэ хуулийг яах вэ гээд асуугаад суучих, эсвэл тас зөрөөд маргалдах хэрэлдэх, Их хурлаа хаяад гараад явчихдаг, хуралдаа суухгүй ихэрхэн, хуулийнхаа нэр томьёог ч мэдэхгүй хүмүүс олноор сонгогдож, замбараагүй байдал газар авлаа. Нийгмийн амьдралын харилцааг зохицуулагч, хууль дүрмийг санаачлан боловсруулж батлаад, хэрэгжүүлэх дүрэм журам болдог. Эд ангиуд нь хуулиудаас бүрдсэн төрийн машинаа зохион бүтээгчид нь УИХ бөгөөд энгийнээр ойлговол нисэх онгоцтой зүйрлэмээр байна. Янз бүрийн мэргэжлийн хүмүүсийг онгоц жолоод гэвэл онгоцны жолооны ард суухгүй нь мэдээж. Гэтэл УИХ-ын гишүүний мэргэжил нь хуулийн сургуульд суралцсан мэргэжил боловсрол эзэмшсэн хуульчид баймаар юм. Мэргэжлийн туршлагатай хуульчид л хуулийг боловсронгуй төгөлдөржүүлэхэд оюун ухаанаа уралдуулж төгс сайн хууль төрөн гарах биз ээ.

 

Ард олон бид хуучин тогтолцооны үеийнх шиг янз бүрийн салбарын ажилсаг сайн хүнээ УИХ-д сонгодог хуучин сэтгэлгээнээсээ салах хэрэгтэй байна. УИХ-ын гишүүнээр сонгогдсон ухамсартай хариуцлагатай сонгогдогч төрийн хошой шагналт, хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, СГЗ, АУЗ, Б.Лхагвэсүрэн нарыг УИХ-д гишүүнээр сонгоход бидний хийдэг ажил биш байна гээд нэрэлхэлгүй хугацаанаасаа өмнө татгалзаад чөлөөлөгдсөн явдал гарч л байлаа.

Мөн УИХ-ын гишүүд хууль боловсруулах үндсэн ажлаа хийхгүй, аар саар аж ахуйн ажилд оролцож, нэр төр олж сонгогчдоос оноо авахаар давхицгаах болжээ. Тэд сургууль цэцэрлэг, зам талбай, барилга байгууламж, ашиглалтад ороход, тууз хайчилж “хувь нэмэр” оруулахаас гадна сар шинийн өмнө ХАА-н салбарт ажил хөдөлмөрөөрөө амжилт гаргасан МУ-ын сайн малчин, аварга тариаланчдын шагнал гардуулахаар хөдөө орон нутагруу навсайгаад л давхиж өгнө дөө. ХАА салбарт амжилт гаргасан хүмүүст ЗГ-ын шагнал гардуулахад салбарын яам, орон нутгийн засаг захиргааны, удирдлага өгвөл л болоо биз дээ. Заавал УИХ-ын гишүүд шагнал гардуулах ёслолд оролцвол шагнал авсан болдог зан үйл, ёс заншил, хууль дүрэм байхгүй л баймаар. Хаа холын аймаг, сум, орон нутагт УИХ-ын гишүүд Ланд гэдэг том хүлгүүдээр их олуулаа сүр бараатай давхилдана. Энэ чинь нөгөө үргүй зардал биш үү.

Ажлаа мэддэг төлөвшсөн туршлагатай үнэн ч шударга хуульчид ус агаар мэт  хэрэгтэй болжээ. Шууд сайн хууль боловсруулах хүмүүсийн чадвар дутсанаас дутуу дулимаг юм хийгээд хуулийн цоорхой гаргаж, өөрсөндөө зориулсан хууль болгож, завхруулсаар байна. Хуулийн үйл ажиллагааг алдаа завхралын талаар УИХ- ын гишүүн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, хууль хүчний байгууллагын үйл ажиллагааг эрүүлжүүлэхэд ганцаардаад хүч хүрэхгүй байгаагаа олон нийтэд ил тод илэрхийлээд шүүх прокурорын удирдлагыг өөрчлөн хууль хүчний байгууллагын ажил сайжирч байгаад ХЗДХ-ийн сайдад ард түмэн талархлаа илэрхийлж, шинэчлэлийг шуурхай болгохыг хүсч байна.

Одоо үед Монголчуудад мөнгө гэдэг ганц дайсан байна. Уг нь амьдралын хэрэглээнд мөнгө шиг чухал зүйл хаана байх билээ. Гэтэл мөнгө гэдэг дайсан бүхнээс хүчтэй болж, сонгуульд мөнгөөр хүмүүсийн саналыг худалдан авч сонгогддог боллоо. Баттай сайхан хуулийн минь үндэс суурийг мөнгө гэдэг дайсан ухаж орж, суурийг ганхуулж, хууль хэрэгждэггүй болголоо. УИХ-д сонгогдсон эрхэм гишүүд болон тэдгээрээс сонгогдсон сайд дарга нар хууль завхруулагчаар хуулийн дээд төвшний удирдлагаар тавьчхаад хууль яаж завхруулж байгаа талаар хууль зүйн дотоод хэргийн дэд сайд асан Б.Энхбаяр тодорхой өгүүлсээр, анхааруулсаар байна.

Хуулийнхаа удирдлагыг хууль зөрчигч нараар томилчхоод төрийн дээд албан тушаалтан нар яаж дураараа дургидгийг ард түмэнд ил болж, хуулийнханд итгэх итгэл алдарлаа. Хууль хэрэгжүүлэх төрийн аппаратыг сөнөөж болдог жишээг Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж амьдралд хэрэгжүүлж, ямар их гай тарьсныг Монголчууд харууссаар байна.

Монголчууд биднээс номыг нь үзэж, ногоотой шөлийг нь идсэн хуулийнхний дотор УИХ-д сонгогдох эгэл жирийн шударга хуульчид зөндөө байна гэдэгт эргэлзэхгүй байна. Эх орноо гэсэн сэтгэлтэй хуулиа сахин биелүүлдэг үнэнч шударга, аавын хүү, ээжийн охид УИХ гэдэг ариун сайхан онгоцыг жолоодон эх орноо хөгжилрүү “мөнгө” гэдэг дайсныг дарж, ард түмнээ тайван амгалан амьдруулж чадах ирээдүй байгаа гэдэгт хариуцлагатай ухамсартай шударга хуульчдадаа итгэл найдвар өгч хүлээж сууна.

 

 

Д.ӨЛЗИЙТОГТОХ

Дархан-Уул аймаг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • ИРГЭН (202.179.27.180)

    2019-10-29

    ЮУ ҮНЭН ГЭВЭЛ ЭНЭ ҮНЭН.МОНГОЛЫН ТӨРД ХУЛГАЙЧ ХУДАЛЧ АЛУУРЧИН ХҮЧИНДЭГЧ ХОР НАЙРУУЛАГЧ БӨГС ДОЛООГЧ БАНЗАЛ ЯНХАН АРХИЧИН ТАМХИЧИН ГЭР БҮЛЭЭ ХАЯГЧ МӨРИЙТӨЙ ТОГЛООМЧИН АЖИЛ ТАСЛАГЧ АЙЛ ГЭР ҮЙМҮҮЛЭГЧ ШОРОНГИЙН ХУЛГАЙЧ ДАРАНГУЙЛАГЧ ПАНЗЧИН ЭХ ОРНОО ХУДАЛДАГЧ УРВАГЧ ГАЗРЫН НАЙМААЧИН 2 НҮҮРТЭН ГЭЭД ХОРВООГИЙН ХОГ ШААРНУУДААР ДҮҮРЧИХСЭН БОЛОХООР МОНГОЛ УЛС МААНЬ УРУУГАА ЯВААД БАЙГАА ЮМ ШҮҮ.ИРГЭНИЙ ДАЙНГҮЙГЭЭР ЭДГЭЭР НОВШНУУДААС САЛАХ ХЭЦҮҮ ДЭЭ ХЭЦҮҮ.

  • Үнэн (103.9.89.18)

    2019-10-29

    Мэргэшсэн,чадвар өндөртэй хүнийг төрийн түшээ болгонуу гэхээс биш их хурлын гишүүн болгочихоод мэргэшүүлж чадваржуулана гэж ярьж арай болохгүй байхаа. Тиймээс их хуралд нэр дэвшигчдэд өндөр шалгуур тавих хэрэгтэй. Ядаж л шорон оронд ороогүй дээд боловсролтой/ хуурамч биш шүү/,тодорхой түвшинд мэргэжлийн ажил хийж ажилласан, зан харилцаа ёс зүйн доголдолгүй хүнийг нэр дэвшүүлмээр байна.Шоронгоос гараад элдэв аргаар их хурлыг гишүүн, сайд дарга болсон хүн цөөнгүй байна.Хуурамч дипломтой заллин мэхлэгчид ч цөөнгүй байна.Ёс жудаггүй үр хүүхдээ золбин нохойноос дор хаясан мөсгүй хүмүүс ч олон байна. Ажил хийж үзээгүй дэмий тэнэж явсан золбин юмнууд ч олон байна даа. Өнөөдрийн УИХ хурал бол элдвийн хулгайч луйварчин боловсролгүй эрээ цээрээ барсан залжин залхай хүмүүсээр дүүрчээ. Тэд Монгол орныг минь гадаадын луйварчидтай хуйвалдан сөнөөж, ард иргэдийг минь боолчлон дарлаж айхгүй ичихгүй дураараа дургиж байна. Үнэнийг ухаарч эрх чөлөө, шудрага ёсоо тогтоож, аз жаргалаа олохоор тэмцэлд босох цаг болсон байна.