Баянхошуу, Толгойтын агаар хэвийн гарчээ

Улаанбаатар хотын хэмжээнд агаарын чанарыг хянах 15 харуул ажиллаж байгаа билээ. Харуул 15 минут тутамд 3-6 үзүүлэлтийг хэмжиж, www.Agaar.mn цахим хуудсаар тасралтгүй мэдээлж байгаа юм.

Тэгвэл өнөөдөр 07.15 минутын байдлаар нийслэлийн дөрвөн цэгт агаар бага зэргийн бохирдолтой гэж гарчээ. Харин Баянхошуу, Толгойт, Нэгдүгээр хороолол, Монгол газар, Баруун дөрвөн замын агаар хэвийн гарсан байна. Түүнчлэн 100 айл, Амгалангийн агаар цэвэр гарчээ.

Ийнхүү шахмал түлш хэрэглэж эхэлсэн цагаас хойш агаарын бохирдолгүй байгаад олон нийт ам сайтай байна. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)