Сүү уухын ач тус

Цагаан идээ нь хоол боловсруулахад чухал үүрэгтэй кальци, уургаар баялаг байдгаас гадна цөс өвчлөх үед ходоодны хүчил шүлтлэгийн баланс, хүчил ихдэх тал руу алдагдсаныг тэнцвэржүүлж өгдөг. Харин жимс, ногоо, ялангуяа А, С витаминаар баялаг үхрийн нүд, улаан чинжүү, сонгино, лаазалсан хүнс, архийг хориглохоос гадна давсны хэрэглээг багасгах хэрэгтэй.

Цөс өвчлөх шалтгаан нөхцөл нь удаан хугацаагаар архи уух, биед таарамжгүй идээ ундааг байнга хэрэглэх зэргээс хүний хоол боловсруулах шингээлтийн хэвийн зохицолдоо алдагдахаас үүсдэг байна.

Хавдрын дараах үеийн хүндрэл болох химийн туяагаар эмчлүүлж, хордсон үед түүний хорыг гадагшлуулахад сүү хамгийн тустай.

-Уургаа маш их алдсан байдаг учраас төгс уургаар амархан нөхөгдөх боломжтой.

-Эхчүүдийн дунд элбэг тохиолддог цээж хорсох гэсэн асуудал байдаг. Энэ бол ургийн үс ургаж эхэд мэдэгдэж байгаа мэдрэмж гэж хэлж болох тул үүнийг эх сүү, сүүн бүтээгдэхүүний тусламжтайгаар шийдэж болно.

Байгалийн гаралтай, тэжээллэг сүү нь кальци, Д витамин, яс, шүдийг сийрэгжихээс сэргийлдэг фосфор болон цусны эргэлтийг сайжруулах тэжээллэг бодис ихээр агуулдаг. Тэгэхээр бусад бүх ундааны дэргэд сүү бол эрүүл, байгалийн гаралтай ундаа. Сүү үе мөч, ясны сийрэгжилтийн эсрэг маш сайн бүтээгдэхүүн.

Ясыг бэхжүүлэх нөхцөлийг хамгийн сайн хангагч нь сүү гэдгийг маш олон судалгаа, эрүүл мэндийн салбарынхан хэлдэг.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)