Ажлын ширээнийхээ ард хэрхэн зөв суух вэ

Компьютер дээр ажиллахдаа буруу сууснаас болж нуруу, хүзүү, толгой өвдөж, үе мөчний өвчин тусах, нүдний хараа муудах, улмаар цусны даралт ихсэх, зүрхний хэмнэл өөрчлөгдөх магадлал өндөр байдаг. Мэдээж энэ бүхэнд зөв суухаас гадна өөр бусад олон хүчин зүйл нөлөөлнө. Бид энэ удаад ажлын ширээнийхээ ард хэрхэн зөв сууж сурах зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ. 

1. Сандлын түшлэг

Биеийн дээд хэсэг налах учраас сандлын түшлэгийг анхаарахгүй байж болохгүй. Компьютер дээр ажиллахад бие их чилдэг учраас нуруугаараа бүхэлдээ налах хэрэгтэй. Янз бүрээр тохируулж болох сандал хамгийн тохиромжтой. Нуруу цэх байхгүй дэлгэц рүү бөхийх нь их муу үр дагавар үзүүлнэ. 

2. Нурууны доод хэсэг

Нурууны доод хэсэг мөн л сандлын түшлэгийг налж байх ёстой. Биеийн байдалдаа тохируулж сандлын түшлэгийн өнцгийг өөрчилж болно. Мөн нэмэлт дэр нуруундаа байрлуулсан ч болно.

3. Суудлын өндөр

Гуя, ташаа хэвтээ байдалд байх ба компьютерийн эгц өөдөөс харж суухад бие чилэхгүй. Кейборд дээр ажиллахад бугуй чөлөөтэй хөдөлж болохоор байх хэрэгтэй.

4. Хөлийн тавиур

Хөлийн тавиурыг хэн ч анзаардаггүй. Гэтэл хөлийн тавиур зөв суухад ихээхэн хувь нэмрээ оруулдаг. Тухайлбал, хөлөө шалан дээр бус тавиур дээр тавимагц нурууны байрлал цэх болж, их эвтэйхэн, тухтай болдог. Харин хөлөө тавиур дээр тавиагүй дээр нь сандал жаахан өндөр бол бөгтийх гээд байдаг. Намхан хүмүүс хөлийн тавиур хэрэглэхгүй байх нь нурууны байрлалд асуудал үүсгэдэг. 

5. Сул зай

Ширээн доор таны хөл нааш, цааш хөдлөхөд зориулж хангалттай сул зайтай байх ёстой.

6. Гарны байрлал

Тохой мөрнөөс эгц доош унжих ба бугуй гар хоёр кейборд дээр байрлана.

7. Бугуй

Бугуй хэзээ ч тахийж хотойх ёсгүй. Цэх байрлах ёстой. Бугуйны тулгуур ашиглаж гараа үе үе амрааж байж болно.

8. Харааны түвшин

Таны харааны түвшин дэлгэцийн дээд хэсэгтэй ижил түвшинд байрлах ёстойг анхаар. Тэгэхээр нүдэнд хэт ачаалал өгөхгүйгээр дэлгэц дээр байгаа зүйлээ шууд хардаг байх хэрэгтэй.

9. Кейбордны байрлал

Ажлын талбайгаа маш цэвэрхэн цэгцтэй, зөв зохион байгуулалттай байлгах ёстой. Кейборд, мауз хоёроо өөртөө ойр байлгавал ашиглахад хялбар.

Зөвлөмж: -Хоёр цаг болоод 15 минут заавал амарч, идэвхитэй хөдөлгөөн хийж бай. Нэг үйлдлийг удаан битгий хий. Жишээлбэл, хэсэг текст биччихээд маузаараа хуудсаа дугаарлах, үгийн алдааг шалгах мэт үйл хөдлөлөө хослуулахыг хичээ.

- Хэсэг хугацааны турш нүдээ чанга анин, анивчиж жижигхэн дасгалуудыг ажиллах явцдаа хийж бай.

- Толгойгоо зөөлөн эргүүлэх дасгалыг 10 минутын турш хийж байж үр дүнтэй болно.

Эцэст нь бага сага хөдөлгөөн ажиллах завсраа хийх нь хэзээ ч илүүдэхгүй.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)