ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр БНСУ-д саатуулагджээ

Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр өчигдөр /2019.10.31/ Улаанбаатараас БНСУ-ын нийслэл Сөүл хот руу ниссэн нисэх онгоцны үйлчлэгчийн өгзөгөнд хүрсэн хэргээр баривчлагдсан байна. Түүнийг өнөөдөр өглөө Инчеоны олон улсын нисэх онгоцны буудлын цагдаа нар баривчилжээ. 

Энэ талаар БНСУ-ын Yonhap агентлагийн вэб сайтад бичихдээ "Монгол Улсын Үндсэн Хуулийн цэцийн дарга 52 настай Д.Одбаярыг нисэх багийн ажилчны биед халдаж, бэлгийн дарамт учруулсан хэргээр баривчиллаа" хэмээн бичжээ. Мөн түүнийг онгоцны багийн ажилчдыг дарамталж, зүй бус авирласан гэж үзэж байгаа аж. 

Эх сурвалжийн мэдээллийг ЭНД ДАРЖ  үзнэ үү.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • AX (66.181.176.153)

    2019-11-01

    Маш муу мэдээ байна. Худал л байгаасай. Хэрэв үнэн бол өөрийн саналаар огцорч, улсынхаа, үндсэн хуулийнхаа нэрийг цэвэрлэх хэрэгтэй.