Налайхын чиглэлд хамгийн өнгө үзэмжтэй автобуснуудаа явуулна

Гачууртын уулзвараас Налайх – Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам өнөөдөр нээлтээ хийлээ.
Тус зам ашиглалтад орохтой холбогдуулан дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Тохижилт, нийтийн үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг болон иргэний төлөөллийн хамт, дүүрэгт нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг “Атибус” ХХК, “Эрдэмтранс” ХХК-ийн удирдлагуудтай ажлын байран дээр нь уулзалт хийж, ажил байдалтай нь танилцаж, шинэ зам нээгдэхэд ямар автобус явуулах талаар ярилцаж, саналаа солилцлоо.
Засаг дарга Ч.Раднаабазар дүүргийн ард иргэдийн эрүүл, аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлсэн, цэвэрхэн, дулаан, жолооч нар харилцааны соёлтой, анхаарал болгоомжтой, тав тухтай, чанартай үйлчилгээ үзүүлэх талаар ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар болон авто зам нээгдэхэд шинэ автобусаар үйлчилгээ үзүүлэх талаар тодруулж ярилцсан юм.

“Атибус” ХХК-ийн захирал Г.Баярмагнай "Манай байгууллага Налайх чиглэлд 7 автобусаар үйлчилгээ үзүүлдэг байсан ба одоогийн байдлаар 5 автобус явж байна. Шороон замаар явснаас хойш автобусны эвдрэл их хэмжээгээр гарсан боловч бид гэрээний хүлээсэн үүргийн дагуу үйлчилгээг тасралтгүй явуулсан. Налайхын 6 иргэнийг ажлын байраар хангаж байна. Шинэ зам ашиглалтад ороход хамгийн сайн өнгө үзэмж сайтай автобуснуудаа үйлчилгээнд явуулна. Одоогийн байдлаар 3 автобус бэлэн болсон ба бүх автобусандаа шинэ дугуй тавьсан, засвар үйлчилгээ парк шинэчлэлийг хийж байна" гэсэн мэдээлэл өгсөн.


“Эрдэмтранс”ХХК-ийн захирал Я.Эрдэмбилэг "Манай байгууллага нь 250 гаруй автобустай, үйлчилгээнд явуулах хүчин чадал сайтай. Налайх чиглэлд 17 автобус явж байсан үүнээс 1 нь Городок чиглэлд явдаг. Налайхад автобусны гражтай. Дүүргээс 30 гаруй жолооч, автобус угаадаг 4 эмэгтэйг авч ажиллуулж байна.

Шинэ зам нээгдэхэд Налайхын чиглэлд дизель болон хийн түлшээр явдаг 12 автобус үйлчилгээнд гарна. Бүх автобусандаа шинэ дугуй, аккумлятор тавьж, бэлтгэл ажлыг хангасан" гэсэн мэдээллийг тус тус өглөө.

Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар 2 байгууллагын удирдлагуудад 10 дугаар сарын 29-ний өдөр шинэ замын нээлтэд бэлэн байх, засвар үйлчилгээгээ яаралтай хийж дуусгах, иргэдэд тав тухтай үйлчилгээ үзүүлэх тал дээр анхаарч ажиллах шаардлагатайг хэлж, нэгдсэн ойлголттой нэг зорилготой хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (103.229.122.229)

    2019-11-05

    агаарын трамбай давхар автобусанд ээлтэй