Хотын Захирагч С.Амарсайхан Багахангай дүүрэгт ажиллаж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй нийслэлийн удирдлагууд өнөөдөр Багахангай дүүрэгт ажиллаж байна. “Багахангайн  мах боловсруулах үйлдвэр”-тэй нийслэлийн удирдлагууд танилцлаа. Тус үйлдвэр 2003 оноос хойш үйл ажиллагаа нь зогсож, Улаанбаатар хотын банкинд 430 сая төгрөгийн өртэй гэх шалтгаанаар үйлдвэрийн объектын хоёр га газрыг хамруулан шүүхийн шийдвэрээр битүүмжилсэн талаар дүүргийн албаныхан хэлж байлаа. Нийслэлийн өмчийн харилцааны газрын зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт гомдол гаргаж, Багахангайн мах боловсруулах үйлдвэрийг зээлийн өрөнд хураасан үйлдлийг хүчингүй болгосон гэдгээ энэ үеэр хэлж байлаа. Ингэснээр өрөнд хураагдсан үйлдвэрийн объект суларсан ч Улаанбаатар хотын банкинд өртэй хэвээр байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан мах боловсруулах үйлдвэрт тулгамдаж байгаа асуудлыг судлаж, хуулийн байгууллагаар шалгуулж шийдвэрлэх үүргийг холбогдох албаныханд өглөө.

Хотын Захирагч тэргүүтэй нийслэлийн удирдлагууд тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа болон гадна талбайн ногоон байгууламж, тохижилтын ажлын явцыг шалгалаа. “Нийслэлийн эрүүл мэнд” дэд хөтөлбөрийн хүрээнд Багахангай дүүргийн эрүүл мэндийн төв 40 ортой шинэ  байртай болжээ. Шинэ эмнэлгийн барилга нь  нийт  2392.6 ам метр талбайтай бөгөөд дотрын тасаг, хүүхдийн тасаг, төрөх тасаг, уламжлалт эмчилгээний тасаг бүхий нийт 40 ортой эмнэлэг болон өргөжжээ. Эрүүл мэндийн яамнаас рентген аппарат, эмнэлгийн машин зэрэг 250 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн бол нийслэлийн төсвөөр физик эмчилгээний иж бүрэн тоног төхөөрөмж, биохимийн аппарат, эмнэлгийн ор зэргийг шийдэж өгсөн гэдгийг Эрүүл мэндийн төвийн дарга Х.Ганбат хэллээ. Мөн тэрбээр эмнэлгийн гадна зам, талбайг иж бүрэн тохижуулах ажлыг бүрэн хэрэгжүүлж дуусгасан гэв.

Багахангай дүүргийн Соёлын төвд нийслэлийн удирдлагууд тус дүүргийн иргэдтэй уулзах уулзалт эхэлж байна.

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.212.117.217)

    2019-11-06

    Жүжиг