Монголчууд 70 жил хөдөлмөрлөж бүтээснээ луйвардуулах хатуу үнэ цэнээр ардчиллыг чөлөөг олж авсан

Судлаач, эрдэмтдийнхээ үгийг сонсдоггүй, бүтээлийг нь уншдаггүй, шийдвэр гаргахад тэднийг оролцуулдаггүй нь Монголын нэгэн эмгэнэл юм. Цааш цаашдаа гарах, буй болох дутагдал, гажуудлыг бүр 1999 он, 2000 онд судлаач Д.Чулуунжав урьдчилан олж харж, анхааруулж байжээ. Гэвч Д.Чулуунжавын анхааруулгыг бусад судлаачид ч дэмжсэнгүй, төр засаг, намууд ч хэрэгссэнгүй.

Та бүхэн уг өгүүллийг уншаад бодоорой, өнөөдрийн байдалтай харьцуулаарай.

Энэ өгүүллийг уншаад, доорхи зургийг хараад 1999 онд та өөрөө ч хэн байсныгаа үнэлж, цэгнээрэй.

Уг өгүүллийг бичих үед өнөөгийн АН буюу тухайн үеийн МҮАН, МСДН-ын "Ардчилсан Холбоо" эвсэл УИХ-д 50 суудалтай болон,  төрийн эрх барьж байсан юм.

М.Гал-Арив

Засгийн эрхийг өнөөдөр хэн барьж байна вэ?

"Өнөөдөр" сонины 1999 оны 2 сарын 10-ны 33-р дугаарт нийтлэгдсэн.

ТӨР, ЗАСГИЙН БОДЛОГО БАРУУН ТИЙШЭЭ ХЭЛТИЙВ

1980-аад оны дунд ба сүүл хэрд Монголд байсан улс төрийн нуугдмал сөрөг хүч бараг бүхлээрээ шахам үндэсний ардчиллын төлөө тэмцэх шинжтэй байсныг щ дотоодын ч, гадаадын ч Нийгмийг аюулаас хамгаалах яамд мэддэг байв. Уг нуугдмал хүчний элэнц уг сурвалж Монгол орон Манжийн эрхшээлдорсон цагаас эхлэл улбаатай гэдэг нь ч тодорхой байлаа. 1911, 1921 онд эх орны шилдэг хөвгүүдийн өмнөө тавин тэмцэж байсан үндэсний ардчилсан зорилтууд социализм, коммунизм байгуулах тухай дэлхий дахины пролетари нарын гэгдэх зорилтод үл анзаарагдам шахуу байдлаар хучигдан бүдгэрсээр бүр орхигдсоны улмаас үндэсний ардчиллын үйл явц зогсч, Ар Монгол улам бүр ЗСБНХУ-ын дагуул орон болж хувирах явц гүнзгийрч, тэр ч бүү хэл ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд монгол орон сайн дураар нэгдэж орох боломжийн тухай яриа, хүсэлт Монголын нам, төрийн дээд зиндааныхны дунд байн байн гарах болсон юм. Ийм үр дүн бол угтаа Их Оросын төрийн далд бодлогын биелэл, ялалт байв. Гэвч түүний төгс ялалтад Их Хятадын төрийн ил бодлого сөрөн зогсч Ар Монголын газар нутгийг өөртөө авахаар ил, далд олон арга, байдлаар нэхэмжлэн шаардаж Ар Монголыг бүрэн залгих боломжийг Оросын төр, засагт өр өгөөгүй билээ. Ар Монголыг тусгаар улс хэмээн арга буюу нэрийдсээр ирсний нэгэн гол шалтгаан бол ийнхүү Их Оросын интернационализм, түүний бага буурай орныг туслан дэмждэг өгөөмөр бодлого ер биш, харин Их Хятадын цөхрөлтгүй тавьж ирсэн нэхэмжлэл, шаардлага мөн юм. Хоёр том гүрний тохирох, эс тохирохын зааг дээр монголчууд бид ийнхүү 70 гаруй жил бэмбэгнэн зогсчээ.

XX зууны эхэн, дунд, сүүл үеийн Монголын үндэсний ардчилсан үзэлтнүүдийн зорилго бол нэгдүгээрт, монголын ард түмэн төр, засгаа өөрсдөө байгуулж, өөрсдөө хянаж, өөрсдөө өөрчилдөг байх; хоёрдугаарт, үндэсний эв нэгдлийг хэзээ ямагт эрхэмлэн дээдлэх; гуравдугаарт, үндэс угсаагаараа бахархах, үндэсний генийн сангаа хамгаалах; дөрөвдүгээрт, эцэг өвгөдийн бүтээсэн хэл, заншил, соёлоо хайрлах, хөгжүүлэх; тавдугаарт, иргэн бүр тэгш эрхтэй байх, тэдэнд баян, хоосны ялгаагүйгээр амьдрах хамгийн тааламжтай нөхцөлийг бүрдүүлж өгөхийн төлөө тэмцэх; зургадугаарт, үндэсний язгуур ашиг сонирхлыг бүхнээс дээгүүрт тавьсан гадаад бодлого явуулах; долдугаарт, газар нутаг, хил хязгаарын бүрэн бүтэн байдлыг цэрэг зэвсгийн болон дипломатын аргаар хамгаалж бэхжүүлэх явдал байв. Гэтэл Монголыг оросчилж, европчилж, 

Монголын төрийн жолоог Москва далдуур атгаж, дэлхийн пролетарийн гэгдэх зорилгыг Монголын малчдын зорилго болгож, эцэст нь Монгол Улсын биеэ даасан байдал, тусгаар тогтнолыг XVII зуунд Долнуурт устгасан шиг арга, явуулгаар  алдагдуулахад хүрсэн нь монголын үндэсний ардчилсан үзэлтнүүдийн эсэргүүцлийн шинэ их давалгаа үүсэхэд арга буюу хүргэжээ. Гэтэл олон улсын нөхцөл байдал, тэр дундаас социалист системийн огцом сүйрэл монголын эх орончдын нуугдмал хүчийг ил гаргаж задгайлсан төдийгүй, тэдний эгнээг хөрөнгөтний ардчиллын төлөө тэмцэгч залуусаар өргөтгөж, тэдний өмнө хоёрдмол зорилт дэвшүүлж, үндэсний ардчиллын төлөө тэмцлийг нийт ардчиллын төлөө, тэгэхдээ бүр хөрөнгөтний ардчиллын төлөөх тал нь давамгайлсан тэмцал болгож хувиргажээ.

Хувь хүн бол сэтгэлийн бас хүмүүсийн хоорондох харилцааны бүтээгдэхүүн болдог ахул тухайн нэгэн улс үндэстэн байгаль ба нийгмийн бүтээгдэхүүн байхын зэрэгцээ, мөн тухайн түүхэн үеийнхээ олон улсын харилцааны бүгээгдэхүүн бол жам ёсны дагуу 1990-ээд оны тэмцэл, хөдөлгөөн ийнхүү зүс царай, зорилгоо огцом түргэн өөрчилсөн гэж хэлж болно. Горбачевый «перестройкын» далбаа, хүрээнд үндэсний ардчилсан зорилтуудыг дахин дэвшүүлж  гаргаж төгс хэрэгжүүлэхийн төлөө тэмцэж эхэлж байсан улс төрийн хүчний байр суурь задгайрч, дэлхийн социалист системийн сүйрлийн нөхцөлд үндэсний ардчиллын зорилтуудын зэрэгцээ хөрөнгөтний ардчиллын зорилтуудыг өмнөө тавьж түлхүү хэрэгжүүлж гэж, тэр бүхнийг нууц, далдуур хүсэмжлэгч цөөнх байлаа. Энэ цөөнх үндсэндээ зарим нэгэн сэхээтэн, тэдний үр хүүхдүүдээс бүрдэж байв. Гадаадтай харилцдаг байгууллагуудад ажилладаг зарим иргэн, гадаадад ажиллаж амьдарч, сурч байсан зарим өрхийн гишүүд, зарим зохиолч, сэтгүүлчид, тэдний гэр бүл, хүүхдүүдээс эл цөөнх зонхилон бүрдэж буй болсон юм. Тэд «бүдүүлэг Орос, Хятадыг дагаад ашиггүй. Харин Америк, Англи, Япон, Герман  мэтийг дагах нь зөв. Тэдний колони болсон ч яадаг юм. Бид өөрсдөө бие дааж хөгжөөд хөгжөөд тэдний хэмжээнд хэзээ ч хүрэхгүй. Нэг олдсон амьдралыг дээрх орнуудын элит давхрааныхтай адилаар аж төрж өнгөрөөх юмсан» гэцгээж байв. Ингэхийн тулд болж өгвөл эм нь гадаадын харчуул дагаж дээрх орнуудад одох, эр нь тэдгээр орон руу оргож, эхлэхэд ийнхүү хургэжээ. Монголын үндэсний ардчилсан үзэлтнүүд 1989,1990-ээд оны тэмцэл, хөдөлгөөнийг манлайлж, цаашид төр, засгийн жолоон дээр суусансан бол тэд гашхүү дээрх долоон зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө зүггэх, чармайх байсан билээ. 1990 оны хавар ард иргэдийг жагсаал, цуглаанд дуудан босгож байсан уриа, лоозонгууд, жирийн олон түмэнд өгч байсан амлалт, зорилтууд ч гуйвалтгүй  хэрэгжиж  өнөөгийнх шиг хэтэрхий баруун тийш хэлбийсэн бодлого, чиглэл баримтлагдахгүй байсан юм. Төр, засгийн бодлого хэтэрхий баруун тийш хэлбийж, хууль, шийдвэр, тоггоол бүхэн нь чинээлэг, баян иргэдийн эрх ашигт илүү их зохицсон шинжтэй болж харин хүн амын олонхи болсон ядуу хэсгийн нийгмийн асуудлыг шийдэх явц гол төлөв ор нэр төдий, хэлбэр төдий, үзүүлэн, сурталчилгаа төдий болж хувирахгүй байсан. Товчоор хэлбэл, өнөөдрийн төр, засагбол 1989, 1990онд цуглаан, жагсаалд оролцож тэмцэж, хөдөлж байсан иргэдийн 90-95 хувийн нь хүсч, хүлээж байсан тийм шинж, чадавхи, эрмэлзэл бүхий төр, засаг өр биш болно.

Үндэсний ардчиллын төлөөх тэмцэл, хөдөлгөөн нь нийт ардчилсан зорилтуудаар дамжин хөрөнгөтний ардчиллын төлөө тэмцэл болон явцуурсны үр дагавар өнөөдөр ингэж гарч байна. Энэ байдал нь тэмцэгчдийн эгнээ, тэмцийн явц, түүний үр дагавар, ирээдүйн төлөвт нэн ээдрээтэй шинж, төрхийг олгож элдэв маргаан, үл ойлголцох байдал, хоосон хүлээлт, бухимдал, төрийн тогтолцооны шинжид өгөх үнэлгээний буруу, зөрүү тайлбар учирлалаг буй болгосоор байна.

МОНГОЛЫН ЭЛИТҮҮД МОНГОЛЧУУДЫНТӨЛӨӨ БОДОЖ БАЙГААГҮЙ

1980-аад оны дунд хэр, эцэс гэхэд Монголд байсан өөрөөр сэтгэгчдийн өөр нэгэн жижиг нууц бүрэлдэхүүн хэсэг бол хөгжингүй капиталист гэгдэгч орнуудын ололт, амжилт, тэдгээр орны баян чинээлэг дээд зиндааныхны элбэг, тансаг хэрэглээг шагшин магтаж, гайхан шүтэж, тийм байдал зөвхөн хөрөнгөтний нийгэмд л бололцоотой гэж итгэж, тэр бүхнийг нууц, далдуур хүсэмжлэгч цөөнх байлаа. Энэ цөөнх үндсэндээ зарим нэгэн сэхээтэн, тэдний үр хүүхдүүдээс бүрдэж байв. Гадаадтай харилцдаг байгууллагуудад ажилладаг зарим иргэн, гадаадад ажиллаж амьдарч, сурч байсан зарим өрхийн гишүүд, зарим зохиолч, сэтгүүлчид, тэдний гэр бүл, хүүхдүүдээс эл цөөнх зонхилон бүрдэж буй болсон юм. Тэд «бүдүүлэг Орос, Хятадыг дагаад ашиггүй. Харин Америк, Англи, Япон, Герман мэтийг дагах нь зөв. Тэдний колони болсон ч яадаг юм. Бид өөрсдөө бие дааж хөгжөөд хөгжөөд тэдний хэмжээнд хэзээ ч хүрэхгүй. Нэг олдсон амьдралыг дээрх орнуудын элит давхрааныхтай адилаар аж төрж өнгөрөөх юмсан» гэцгээж байв. Ингэхийн тулд болж өгвөл эм нь гадаадын харчуул дагаж дээрх орнуудад одох, эр нь тэдгээр орон руу оргож, зугтаж гарахыг эрмэлздэг байсан. Зарим нь ч тийнхүү гарч одсон юм. Тэд зөвхөн дагаж дууриах, хуулбарлах,зөөвөрлөх, ивээлд багтах, колони болох, оргож гарах л сэтгэлгээтэй хүмуүс байв. Үүний учир ч тодорхой. Тэд монголчуудыг ирээдүйд тийм хэрэглээ, амьжиргаатай болгох гэж хүсч байсан биш, гагцхүү өөрсдөө л үхэхээсээ өмнө тэр бүхнийг эдлэх, цэнгэх, тансаглахыг эрхэм болгодог байсан.

Амьд байгаа дээрээ, залуу халуун байгаа дээрээ, нүд, шүдтэй байгаа дээрээ ямар ч аргаар хамаагүй тийм орчинд орох, тэр орчны сайхныг бие, сэтгэлээрээ мэдрэх гэж мөрөөдсөн тэр хүмүүст монголчууд Монгол орны ирээдүй юу ч биш байх нь зөв бизээ. Тэд нийт монголчуудынтухай тэдний төлөө бодож байгаагүй юм. Тэд үндэсний ардчилсан үзэлтнүүд ер биш байлаа. Хөрөн- гөтний гэгдэж байсан нийг- мийн орчин хийгээд хөрөн- гөтэй хүмүүсийн ашиг со- нирхлыг л дээдлэн хамгаалдаг төрийн машин, цэрэг, цагдааг,овсгоо сүйхээтэй нь мафи, монополь нь, үл баригдагч эрүүгийн гэмт хэрэгтнүүд ныугсаа, өв залгамжилсан баячууд нь л чөлөөтэй, дураараа байдаг нийгмийн тийм харилцааг л тэд хүсэмжилж байснаас биш тэдний олонхид нь эх оронч сэтгэлийн үнэр ч үгүй байв. Гэтэл 1989, 1990-ээд оны эхэн үеийн тэмцэл, хөдөлгөөний явцад чухамхүү эл цөөнх улс төрийн тавцан дээр гол төлөв гадны хүчтэй дэмжлэгтэйгээр тодрон гарч ирсэн юм. Тэдний уг шинжийг сайтар ойлгосон гадаадын хүчнүүд ч ихээхэн идэвхийлэн тусалсан билээ. Үндэсний ардчиллын төлөө зорилт, уриаг халуунаар хүлээн авч дэмжсэн өргөн олон түмний урсгал тэмцэл, хөдөлгөөний жолоог нэг л мэдэхэд тэд гартаа оруулсан байв. Үүний. учир холбогдлыг их ухаарах цаг ба бололцоо хот, хөдөөгийн тэмцэгчдийн ихэнхид нь байгаагүй юм. Орос, Хятадын нөлөө, жолоонд дахин орохоос болгоомжилсон тэмцэгчдийн хувьд өөр бусад орны төрийн дэмжлэг, сунгасан гар чухамхүү л хүсэн хүлээсэн холбоо, 

харилцаа мэт ойлгогдож байв. Зөвхөн үйл явдлын цааш цаашдын өрнөлт дунд л энэхүү цөөнхийн нүүр царай тодорсоор байна. «Улс орон, үндэстэнг зөвхөн элит цөөнх л авч явдаг. Элит цөөнх бол үндэсний улс төрийн хүчний зүй ёсны лидер мөн. Намын олон түмний хийж чадах ганц зүйл бол элит хэсгээ л дэмжих, тэдний үгийг дагах, элитийн эрхэм дээд байдлыг хүлээн зөвшөөрч улам бүр шүтэх явдал. Төрийн өмчийг завшуулж, зувчуулж байгаад ч гэсэн элит хэсгээ хөрөнгө чинээний хувьд тэтгэж, тодруулах, томруулах ёстой. Элит хэсгийг аль болох богино хугацаанд хүчээр ч болов төрүүлж, хүчлэн гаргаж ирэх нь зөв. Тэр элит хэсэг бол монголчуудын хувьд зөвхөн л бид нар мөн. Бид үүний төлөө тэмцсэн, ялсан, одоо энэ хүслээ бодит байдал болгох учиртай...» Ийм л үзэл онолыг тэд ам хэлээрээ, үйл ажлаараа, зам мөрөөрөө, жишээ туршлагаараа өнөөдөр сурталчилж байна. Дээрх зорилгодоо хүрч чадаж байвал энэхүү элитэд өнөөдөр өлбөрч золбнрч, ядуурч, өвчин эмгэг ба өр бөөөсөнд баригдаж буй жирийн иргэдийн зовлон, гачаал, үхэл, хагацал ямар ч падгүй ажээ. Чингэж 1990 оны тэмцэл хөдөлгөөнд мөн 1996 оны сонгуульд эл цөөнхийг  дэмжиж тодруулсан ард түмэн, сонгогчид маань эцсийн дүндээ элитийн онолоор суртлаа хийсэн хэтэрхий барууны гэхээр улс төрийн хүчийг төрүүлжээ. Эл шинж байдлыг нь саяхнаас л ухаарч хэлсэн олон түмэн, сонгогчид МоАХ-ны гишүүд ахмад үеийнхэн тэднээс холдохыг одоо эрмэлзэцгээх боллоо.

ӨМЧ ХӨРӨНГӨӨ ЭРГЭЖ НЭХЭХ НЬ ҮНДСЭН ХУУЛИАР ХОРИОТ0Й ЗҮЙЛ

Монголчууд, улс хотлоороо 70 жил шаргуу хөдөлмөрлөж байж олж хуримтлуулсан бүх эд баялаг болох төрийн өмчийн ихэнхийг эл цөөнхөд луйвардуулан алдах хатуу үнэ цэнээр ардчилсан эрх чөлөө, чөлөөт байдлыг ард иргэд маань олж авсан эцсийн үр дүн ингэж гарлаа. Харамсалтай нь хот, хөдөөгийн хүн амын олж авсан энэ эрх чөлөө, чөлөөт байдал бол хөрөнгөтний ертөнц дэх ядуусын эрх чөлөө, гуйлгачны чөлөөт байдал болж хувирч байна. Эрх чөлөөтэй гэгдэх ядуусын том арми монгол оронд чингэж төрлөө. Шударга ёсны үүднээс үзэхүл өөрсдөд нь очих ёстой байсан өмч хөрөнгөө эргэж нэхэх арга, зам энэ армид шинэ Үндсэн хуулийн хүрээнд бол хаалттай, хориотой юм. Энд яригдаж буй цөөнх өнөөдөр улс төрийн бодлого, улс төрийн амьдрал бол тоглоом мөн. Энэ тоглоомд арга, зальтай нь л хождог, тэргүүлдэг гэж сурталчилж, хэрэг дээрээ ч Монголын төрийн амьдралыг тоглоом болгож хувиргаад байна. Жинхэндээ бол улс төрийн бодлого, улс төрийн амьдралын аль ч тал, хэсэг тоглоом ер биш билээ. Өрх гэрийг удирддаг эцэг, эхчүүдийн бодлого, үйл ажиллагаа ер тоглоомын шинжтэй бишийн нэгэн адилаар улс, үндэстэн хэмээгч нэгэн цогцолбор субъектын амин чухал ашиг сонирхол, амь амьдралыг залж, жолоодож байдаг улс төрийн бодлого, амьдрал бол тоглоом огт биш юм. Бүхэл бүтэн улс орон, хэдэн мянган жил дамжин төлөвшижирсэн удам сударт үндэстний хувь заяа, аж байдал, ашиг сонирхол, оюуны үнэт зүйлсээр тоглох гэж оролдсон хүн бүхэн эцэсдээ нэр төр, амь насаараа үнийг нь төлж иржээ. Бид бүхний сайн мэдэх энэ зууны олон жишээ баримт ч үүнийг давхар давхар гэрчлэх биз ээ.

Хэн нэгэн чинээлэг, иргэн, их мөнгөтэй хүн, овсгоотой бизнесмен, баян худалдаачин мэт нь хөрөнгө мөнгөнд бүхнийг захируулж зөвхөн хувиа хичээсэн үзэл бодолтой, өөртөө зориулсан үйл ажиллагаатай байж болох хэдий ч олон сая жирийн иргэд, сонгогчдын амьдрал, хувь заяаг хариуцах шинжтэй ажил үйлс эрхэлдэг хүмүүс, тэр дундаас ийм ажлыг өөрөө хүсч, сонгож авсан улстөрчид, төрийн түшээ нар, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, сайдууд улс төрийн башир заль мэх, хоосон амлалт, худал хуурмаг мэдээлэл, дүгнэлт, суртал нэвтрүүлэг зэрэгт тулгуурлан иргэд сонгогчдыг төөрөлдүүлж, итгэл сэтгэлээр нь тоглож, улс төрийн брдлого, улстөрийн амьдралыг тоглоом, илбэ, жүжиг болгож, улс үндэстнээ мэхэлж, эцсийн дүнд зөвхөн өөрсдөө хождог, завшдаг, хөрөнгө зоорь хураадаг, хээл хахуулиар баяждаг, баян тансаг амьдардаг байж ер болохгүй билээ. 1989, 1990 оны тэмцэл, хөдөлгөөний удирдагчдаас хүн амын дийлэнх олонхи болсон ядуучууд өнөөдөр тэдний 1990 онд амалж байсан амьдралын тэр хэмжээ, төвшинг шаардах, нэхэмжлэх боллоо. 1989, 1990 оны амлалтууд ба 1998-1999 оны бодит байдал хоёрын хооронт тэмээ, ямаа шиг зөрөө ялгаа үүсчээ. Иймээс хот хөдөөгийн иргэд өөрсдийгөө хууртсан, мэхлэгдсэн, тэдний гар хөл болоод л хаягдаж гээгдсэн, одоо болохоор

 

өмчөө луйвардуулж байна гэж үзэх, үнэлэх боллоо. Хүн амын олонхийн ашиг, сонирхлыг хөсөрдүүлж байгаа нь эл 

цөөнхийн гол дутагдал, дууриаж, хуулбарлаж, монгол ахуй, орчинд үл зохих үйлдэл, алхмууд хийж байгаа нь удаахь дутагдал, өөрсдөө ёс зүйн талаар ихээхэн доголдож буй нь гурав дахь том дутагдал юм. Эдгээр дутагдлын харгайгаар тэд өнөөдөр хот, хөдөөгийн сонгогчдын итгэл, дэмжлэгийг алдаж, ирээдүйгүй болох хандлагад автаж эхэллээ. МҮАН, «Ардчилсан холбоо» эвслийн бодлого, стратеги, үйл ажиллагааны нь шинж, байдал, хот, хөдөө дэх үр дагаврыг нэгтгэн үзэж хатууруулж үнэлэх аваас энэ нам, энэ эвсэл хүн амын зөвхөн хөрөнгөлөг хэсгийн эрх ашгийг дээдлэн хамгаалагч улс төрийн хүчний чанарыг өдрөөс өдөрт олсоор байна. Товчилж хэлбэл, МҮАН, «Ардчилсан холбоо» эвсэл бол хөрөнгөтний нам, тэгэхдээ бүр хамгийн баруун жигүүрийн хөрөнгөтний нам болж хувирах замд оржээ. Улс төрийн амьдралын элдэв үймээн, дуулианы донсолгоон дунд энэ нам, эвслийн удирдлага өөрсдийгөө чухам хэн болчихоод байгаагаа ч ойлгохгүй, анзаарахгүй яваа бололтой. 1990 оны өвөл, хаврын жагсаал, цуглаанд оролцогчид мөдхөн тэрхүү жагсаал, цуглааныг зохион байгуулан удирдаж байсан хүмүүсийн эсрэг жагсах, цуглах тохироо, нөхцөл ч бүрдэж мэдэхээр байна. «Амьд нь үхсэнийхээ нүдийг хаадаг, үхсэн нь амьдынхаа нүдийг нээдэг» гэсэн үг-бий. Улс төрийн амьдралын тавцан дээрээс зайлах, зайлуулагдах тавиланд үйлийнхээ үрээр орчихоод байгаа тэр нам, хүчнүүдийн жишээ, сургамж тэдний оронд шинээр гарч ирэх, дэвших тэр нам, хүчнүүдийн нүдийг нээгээсэй билээ гэж өнөөдөр олон улс төр судлаач залбирч байна.

 

 

Судлаач, профессор Д.Чулуунжав

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (9)

  • (36.36.125.215)

    2019-11-07

    Судлаач, профессор Д.Чулуунжав танаа: ТАНЫ БИЧСЭН ӨГҮҮЛГИЙГ УНШЛАА ЭНЭ БОЛ ТҮҮХЭН ПРОЦЕСС БИШ ЗӨВХӨН ӨНГӨӨДРИЙН ӨНГӨӨР БИЧСЭН ТАНЫ ЯДУУХАН САНАА БАЙНА. ТА БАС БОЛОВСОРЧ ГҮЙЦЭЭГҮЙ ХҮН БАЙНА. ОНОЛЫН ЗҮГЭЭС ЮУ Ч АЛГА ХОВЫН ЧАНАРТАЙ БОЛЖЭЭ. НЭГ ЗҮЙЛ ҮНЭН МОНГОЛЫН АРД ТҮМЭН 70 ЖИЛИЙН ХӨДӨЛМӨРӨӨ ЭХ ОРОНЧ НЭРЭЭР ХАЛХАВЧИЛСАН Ц. ЭЛБГДОРЖ ТЭРГҮҮТЭЙ ХУЛГАЙЧ НАРТ АЛДЧИХСАН ЭНЭ БОЛ ҮНЭН. ОДОО ГОРЫГ МАХ ЦУСАНДАА ОРТОЛ АМСАЖ БАЙНА. ЭНЭ БАЙДАЛЫГ МОНГОЛЫН АРД ТҮМЭН СОНГУУЛААРАЙ ӨӨРЧЛӨН ГЭЖ НАЙДАЖ БАЙНА. ХАМГИЙН СҮҮЛЧИЙН ХУЛГАЙЧ НАРЫН ЗАСАГЛАЛ Х. БАТТУЛГААР ДУУСААРАЙ ГЭЖ МӨРГӨЖ БАЙНА ДАА.

  • Har shar deeremchid sunutugei (202.179.26.204)

    2019-11-06

    yadarsan arduud gadni har shar mungu huulegchidtei niilsen lam noyon geh eh oronoo hudaldsan hun alahaasch butsahgui bolson aluurchin yargachinguudig bugdiig ni ustagaj shine uls shine uye ehelsen tuuhtei yum.

  • Zochin (182.160.35.152)

    2019-11-06

    haha chi bidniig toloolj hutsdag he be. tegeed chini hogjuulj bgaa chini haana bn. arhidalt sadarlalt, ajilgui zalhuu zaluuchuud l hotoor duuren erguuteed teneed yavj bn. Yum hiij bgaa tsuuhun hed n yamar ih daramt deeremdleg dor yavj bn daa. Chi bol neg muu avilgachnii zulbasga l biz dee

  • (202.9.44.69)

    2019-11-06

    1930 Хамжлагад ард сүм хийдийн хөрөнгө, 1932 ,1937 оны гэм зэмгүй иргэдийг буудан хороосон, 1959 оны хувийн өмч рүү халдсан, 2016 оны 7 төрлийн татварын дээрэм

    Har shar deeremchid sunutugei (202.9.44.69)

    2019-11-06

    yadarsan arduud gadni har shar mungu huulegchidtei niilsen lam noyon geh eh oronoo hudaldsan hun alahaasch butsahgui bolson aluurchin yargachinguudig bugdiig ni ustagaj shine uls shine uye ehelsen tuuhtei yum.

  • (103.20.152.50)

    2019-11-06

    Ардчилал гэнэ үү Зах зээлд орлоо гэнэ үү Ямар ч байсан социализмын үед бий болгосон ажилчин анги, хөдөлмөрийн хэрэгсэл, хөдөлмөрийн харилцаагаа үгүй хийсэн. Энэ бол маш харамсмаар үйл байлаа. Бид дурьдсаныг нийтэд баялаг гэж нэрлэвэл тэр их баялагыг дахин бүтээж чадахгүй л болов уу. Марксын нэмүү өртгийн тухай номонд нийгмийн байгуулалтаасаа хамааран үйлдвэрлэлийн харилцаа өөр өөр байдаг гэсэн санагдана Амьдрал дээр энэ нь худлаа юм Социализмын үйлдвэрлэлийн харилцаагаар хэлдэггүй байсан болохоос биш нэмүү өртөг хийж л байжээ. Иймээс үйлдвэрийн хэрэгсэл, ажилчин анги үйлдвэрлэлийн харилцаагаа устгалгүйгээр зах зээлдээ ордог байжээ. Хятад бол яг л тэглээ. Энгийн иргэдэд зориулж бичлээ...энэ яг үнэн...

  • (182.251.248.35)

    2019-11-06

    ta nar ingej yaridgaa bolioch sozalizmiig kommunistuud ta nar oorsdool ugui hiisen shdee Tegeed MAXN AN busad nam geed hubaagdaad l ortsgooson bolhoos tanai uyiinhen bol bugd l omhii hudalch, hulgaich, aluurchin, arihchin abilgalch zalhuu mongoliin tuuhen dehi hamgiin archaagui uye shdee. Ta ta nart zugeer ter oldson jaahan tetgeber hulgailsan yumaa ideed uheh l bna daa. Oor ta nart mongold hurgeh tus baihgui ee. Zaluuchuud bid oorsdooo ardchillaa hogjuuleed yavchihnaa . Ta nar zugeer hol ochih hutsatsgaa.

    Zochin (182.251.248.35)

    2019-11-06

    haha chi bidniig toloolj hutsdag he be. tegeed chini hogjuulj bgaa chini haana bn. arhidalt sadarlalt, ajilgui zalhuu zaluuchuud l hotoor duuren erguuteed teneed yavj bn. Yum hiij bgaa tsuuhun hed n yamar ih daramt deeremdleg dor yavj bn daa. Chi bol neg muu avilgachnii zulbasga l biz dee

  • санаа (112.72.8.90)

    2019-11-06

    Ардчилал гэнэ үү Зах зээлд орлоо гэнэ үү Ямар ч байсан социализмын үед бий болгосон ажилчин анги, хөдөлмөрийн хэрэгсэл, хөдөлмөрийн харилцаагаа үгүй хийсэн. Энэ бол маш харамсмаар үйл байлаа. Бид дурьдсаныг нийтэд баялаг гэж нэрлэвэл тэр их баялагыг дахин бүтээж чадахгүй л болов уу. Гэхдээ социализмаар замнаад явсан бол иргэд тав тухтай хүн шиг амьдрах боломжид хүрэх байсан болов уу гэж бодно. Марксын нэмүү өртгийн тухай номонд нийгмийн байгуулалтаасаа хамааран үйлдвэрлэлийн харилцаа өөр өөр байдаг гэсэн санагдана Амьдрал дээр энэ нь худлаа юм Социализмын үйлдвэрлэлийн харилцаагаар хэлдэггүй байсан болохоос биш нэмүү өртөг хийж л байжээ. Иймээс үйлдвэрийн хэрэгсэл, ажилчин анги үйлдвэрлэлийн харилцаагаа устгалгүйгээр зах зээлдээ ордог байжээ. Хятад бол яг л тэглээ. Энгийн иргэдэд зориулж бичлээ

  • Zochin (173.230.131.249)

    2019-11-06

    Ardchilal neriin door anarhizmiig bii bolgoj, 70jiliin buteen baiguulaltiig une tsenegui bolgoj, duraaraa avirlah es uusver bolgoj ter ueiin niigmiin ayulaas hamgaalah yaam, Ardiin hyanan shalgah horoo 2-g ugui hiij, omch huvichlal nereer ter taliin suuri medleggui ard tumnee hulhidaj, Ardchilaliin anhdagch hemeen oorsdiigoo nerlesen noxduud hagartlaa bayajij, daraa ni MAXN odoogiin MAN-iin noxduudtai huivaldan huuli bus horongojij ,ulsiin tosvoos idej uuh shunal arga helber ni nariisch, toroos terbumtnuud tordog bolj, ted oorsdiigoo bolon tednii ur huuhduud ni elit garaltai gej eliirdeg bolson doo. Hediigeer mal, gazar 2-oo omchloh erhtei bolson ch diilenh heseg ni yaduursan daa. iim l humuunleg niigem baiguulah gej , zavsriin shiljiltiin ue hemeen huurtagdsaar 30 jil bolloo. Niigmiin bayalagiin diilenh hesegt ezen suusan odoogoor heleed bgaa 30 ger bul tednii hamaatan sadan, gar holuudiig tseverlej ustgah tsag ni bolson gej bodoj bna. Tor huchirhiilegch baival huchirhiilegchiig l toruuldeg niigmiin huuli bna. bas nogoo tald erh choloo yarij eliirdeg humuusiig bii bolgodog gadnii turemgiilegch ornuudiin bodlogo bna. Bid hedii boltol busdiin ugeer ami amidralaa zaalguulj, hoorondoo hereldeh ve. Bugdeeree dor burnee bodooch. evlelden negdsen uedee huchtei tuuhend temdeglegdsen ih Mongol ulsiin ur sad shuu. honogiin hool, honotsiin setgeld onoo margaashig ongorooh esgui. Ireedui ur huuhdee bodooroi

  • Daadaa (202.179.24.4)

    2019-11-06

    hai mana shoohuza suuga bayna