Агаарын чанарыг сайжруулах бүсэд түүхий нүүрс түлэхийг хориглоно

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны Улаанбаатар хотод зөвшөөрснөөс бусад хэрэгцээнд Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай 62 дугаар тогтоол, Байгаль орчны сайд, Нийслэлийн Засаг даргын хамтарсан А/433-А/820 тушаал/ захирамжаар батлагдсан “Агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журмын 3 дугаар зүйл, Нийслэлийн Засаг даргын А/1118 дугаартай захирамж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Өндөржүүлсэн бэлэн байдлын үеэр ажиллах албан хаагчдын хуваарь А/65 дугаар тушаалын хүрээнд байнгын хяналт шалгалт хийгдэж байна.        

            Шалгалтаар Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны иргэн П.У нь Агаарын чанарын бүсэд түүхий нүүрс шатааж түлж байсан нь тогтоогдож, өмнөх жилийн үлдэгдэл 210 кг орчим түүхий нүүрсийг битүүмжилж Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэлийн арга хэмжээ авч ажиллалаа.

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)