ҮХЦ-ийн даргыг Өмнөд Солонгос улсаас гарахыг 10 хоногоор хилийн хориг тавив

Өмнөд Солонгосын нислэгийн багийн үйлчлэгч бүсгүйд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт сэжигтнээр татагдсан Монгол улсын ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр өчигдөр өглөө ирж, хоёр дахь удаагийн байцаалтанд орлоо. Байцаалт нийт 14 цаг үргэлжилж, цагдаа нарын зүгээс мөрдөн байцаалтыг цааш саадгүй үргэлжлүүлэхийн тулд түүнийг Өмнөд Солонгос улсаас гарахыг түр хугацаагаар хоригложээ. Арваннэгдүгээр сарын 6-15-ны өдрийг дуустал буюу 10 хоногийн хилийн хориг тавьсан байна.

Өглөөний 10:35 минутанд эхэлсэн байцаалт нийт 14 цаг үргэлжилж шөнийн 00:00 цагт дуусчээ.

Байцаалт дуусч, Инчеоны нисэх буудлаас гарч, өмгөөлөгчийнхөө машинд суух гэсэн боловч хэвлэлийнхэн олноор цугларсан байсан учир 30 минут гаралгүй хүлээжээ. 30 минутын дараа машин руугаа малгайгаа доош дарсан байдалтай, нэг ч үг дуугаралгүйгээр хурдхан гэгч нь очин, суусан гэж хэвлэлийнхэн мэдээлж байна.

Цагдаагийн мэдээлснээр “Мөрдөн байцаалтын ажлыг цаашид үргэлжлүүлэх шаардлагатай гэж үзсэн учраас хилийн хориг тавьсан” гэжээ.

 

 

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (202.21.100.210)

    2019-11-08

    Эцэст нь хэлэхэд зөвхөн Монгол дарга нарт өгөх зөвлөгөө гэвэл нислэгийн компанийн ямар ч онгоц таны албан тасалгаа биш. Албан тасалгаандаа байдаг шигээ авирлавал тэнгэр дээр ч ёс журам байдаг гэдгийг санаарай.

  • zochin (103.111.68.3)

    2019-11-07

    Үнэнээр нь ярьвал арай бага ял авч магад гээд бүх үнэнээ хэлж. Хууль ч хүн болохоор тэгсэн нь хэтдээ бага зэмлэл хүртэнэ гэдгээ эрт мэдэж байгаа болохоор тэгж байгаа юм.Хамгийн муухай нь Монголд байсан бол яах ч үгүй байхгүй юу барахгүй тэр охин шантаачжин болох нь даанч аймаар .....

  • (202.179.24.217)

    2019-11-07

    манай аугаа монгол ардын /хувьсгалт/ намын асар олон жил бэлтгэгдэн гарсан шилдэг ёс суртахуунт, хулгайч биш, сэхээтнүүдийн нэгийг маань муу солонгос хүүхний "бөгс" гутаан доромжилж байна. үүнд үе үеийн аугаа намчид гүнээ харамсаж байна. аугаа хүк даргын хэлсэнчлэн 60 тэрбумын биш томилгоот энэ аугаа бөгс баригчаараа бид бахархаж байнаа. монгол орны аугаа нэр хүндийг манчид бид мандуулан бадруулах болноо.