“Залуу инженерүүдийн үндэсний чуулган 2019”-ыг aмжилттай зохион байгууллаа

Монгол улсын ерөнхий сайдын ивээл дор, НАМЗХ-ны санаачлагаар анх удаа 5 салбарын залуус аж үйлдвэрийн хувьсгал 4.0, түүний шилжилтийн тухай хэлэлцэхээр “Залуу инженерүүдийн үндэсний чуулган 2019”-ыг aмжилттай зохион байгууллаа.

 

Уг чуулганы үр дүнд Мэдээлэл технологи, Уул уурхай, Барилга, Эрчим хүч болон Зам тээврийн салбарын 1000 гаруй залуу инженерүүд нэгдэн Монгол улсын засгийн газарт дараахи зөвлөмжүүдийг хүргүүлж байна:

  • Залуу инженерүүдийн уулзалтыг уламжлал болгон тогтмол зохион байгуулж шинэ санаа, бүтээлийг танилцуулах, санал солилцох, аж үйлдвэрийн хувьсгал 4.0-д нэгдэн бэлтгэх боломжийг төрийн дэмжлэгтэйгээр хангах, жил бүр өөрчлөлт сайжруулалтаа хэмжих, дүгнэж, дахин тодорхойлж, шинэчлэж байх
  • Аж үйлдвэрийн хувьсгал 4.0-д шилжих явцад гарах шинэ мэргэжил, ур чадварт нийцсэн шинэ мэргэжилтэнгүүдийг бэлтгэх, дадлагад суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулахад хувийн хэвшил, гарааны бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллаж их дээд сургуулиудад түгээх ажлыг зохион байгуулах, сургалтын хөтөлбөрүүдийг шинэчлэх
  • Бүтээл, шинэ санаа санаачлагыг нийгэмд болон олон улсад таниулах, амьдралд хэрэгжүүлэх боломжоор хангах тал дээр төр хувийн хэвшил хамтран ажиллах, oлон улсын шинжлэх ухааны сэтгүүлд хэвлүүлэх, хурал цуглаанд танилцуулахад дэмжлэгүүдийг үзүүлж, ирээдүйд чиглэсэн бодлого зохицуулалтын сайжруулалтыг тухай бүрт нь хийж байх
  • Залуу инженерүүдийг бэлтгэх ирээдүйн сан байгуулан, мэдээлэл мэдлэгээ хуваалцах платформоор бүхий л түвшиндээ хангах, лаборатори төвтэй залуу инженер судлаачдын хүрээлэн, инновацийн төвүүдийг байгуулах байгуулахад санхүүгийн болон бодлогын дэмждэг үзүүлэх
  • Салбаруудын нээлттэй нэгдсэн нэг стандартын сүлжээ мэдээллийн санг бий болгоход төр хувийн хэвшил хамтран ажиллах, Монгол улсын бодлогыг тодорхой болгож, залгамж чанартай тогтвортой хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд
  • Залуу инженерүүдийн ур чадварыг нэмэгдүүлэх, тасралтгүй өсч дэвших бололцоог бий болгох, гадаадад сургалт, дадлагад хамруулах, инженер солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, хөнгөлөлттэй суралцах боломж бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх

Энэхүү чуулганы үеэр "Залуу инженерүүдийн үндэсний сүлжээ” төрийн бус байгууллага байгуулах санамж бичгийг талууд зурсан бөгөөд зөвлөмжийг Монгол улсын урт хугацааны бодлогод тусгуулах, бодит дэмжлэгийг авах зэргэд чиглэх ажиллах юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (1)

  • (203.217.139.225)

    2019-11-08

    Чуулган боллоо гээд Монголд юу ч өөрчлөгдөхгүй. Ирэх жил яг энэ юмаа яриад л сууж байх болно. Мөрийцсөн ч алдахгүй. Энэ бохир улс төрийн системийг л эхлээд өөрчлөх хэрэгтэй. Тэгээд дээр байгаа авилгач, луйварчдаас салах хэрэгтэй. Гүйцээ