Туслах малчин бусадтай бүлэглэн олон тооны адуу, мотоцикл хулгайлжээ

Туслах малчин бусадтай бүлэглэн олон тооны адуу болон мотоцикл хулгайлсан хэргийг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ.

Тодруулбал, Сүхбаатар аймагт оторлож байсан отрын адуучны туслах малчин Төв аймгийн харьяат М бусадтай бүлэглэн өнгөрсөн долдугаар сард гурав, наймдугаар сард 15, есдүгээр сард 13 тооны адуу, Мөнххаан сумаас хоёр мотоцикль хулгайлж, бусдад 25 сая төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус аймгийн Мөнххаан сум дахь сум дундын цагдаагийн хэсгийн алба хаагчид илрүүлэн холбогдох шалгалтыг хийж байна.

Дээрх хэрэгтэй холбогдуулан туслах малчин, туслах уяач ажиллуулахдаа сайн таньж, мэдэх хүнээ ажиллуулвал өөрийгөө болон бусдыг гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх боломжтойг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • үзмэрч (66.181.169.162)

    2019-11-11

    хүний эрээн дотроо . танихад хэцүү