Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангахыг анхаарууллаа

2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар, 12-ны өдөр ихэнх нутгаар, 13-ны өдөр зүүн аймгуудын нутгаар цас орж, салхи 11,12-ны өдөр ихэнх нутгаар, 13-ны өдөр говь талын нутгаар 18-20 м/с хүртэл ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч, нийт нутгаар эрс хүйтрэн авто зам, даваа цасанд хаагдах, хальтиргаа гулгаа үүсэх зэргээр зам тээвэр, эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаанд хүндрэл учирч болзошгүй байна.

12-р сарын 2ноос эхлэн Монгол орны нийт нутгаар эрс хүйтэрч өдөртөө -25-30 шөнөдөө -42 хүртэл хүйтэрч цасан шуурга шуурна гэнэ.
Зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

ИЙМД АРД ИРГЭД:

Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)