Татварын дарамтаар иргэдээ гавласан Төр

Иргэд нийгмийн даатгал төлөхөөс татгалздаг шалтгааныг төр өөрөө бий болгож байна. Хоногийн хоолоо яая гэж амьдарч байгаа бидэнд өдөр ирэх тусам өрийн дарамт ирж буйг нуух юун. Төр нь луйварчин, Банк нь луйварчин.  Ингээд бодохоор яаж ч зөв амьдрах вэ дээ.

Бидний аав ээж  худлаа хэлж болохгүй, хулгай хийж бүүр болохгүй, хүн хуурч мэхэлж болохгүй гэж сургадаг байсан. Харин өнөөгийн нийгэмд худлаа хэлж, хүн хуурч чадвал боломжийн амьдрах болоод байна. Энэ бүхний үндэс суурийг ч бидэнд төр зааж өгсөн гэхэд нэг их хилсдэх юм байхгүй. Төрийн албанд ажиллахаасаа иргэд татгалзаж эхэллээ. Энэ бол их аймшигтай зүйл. Яагаад татгалзаж байна гэж хэмээн асуух байх. Тэгвэл татвар татаасаас чинь айж байна. 

Ирэх 2020 онд бидний төлөх Нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ 26 хувьд хүрч өснө. Нийгмийн даатгалд хамрагддаг шимтгэлийн нэг төрөл болох тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэхээр 2017 онд хуульчилсан. Энэхүү бодлогын хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 онд 2 хувь, 2019 онд 1 хувь, 2020 онд мөн 2 хувь нийтдээ 5 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан байдаг. Энэ бол  ажил олгогч, ажилтны төлдөг нийт татварын хэмжээ 2017 онд 21 хувь, 2018 онд 23 хувь, 2019 онд 24 хувь, 2020 онд 26 хувь болон нэмэгдэж байна гэсэн үг. Энэ бүхэн иргэнд маргааш хэрэгтэй төрийн бодлого байж болно.

Тэгвэл төрөөс өнөөдөр иргэнд хэрэгтэй ямар бодлого чиглэл явагдаж байна.  Ажилтан та тэтгэврийн даатгалдаа буюу өөрийн тэтгэврийн сандаа 2020 оноос нийт цалингийнхаа 19 хувийг хуримтлуулдаг болох нь. Нэмэгдэж буй шимтгэл нь зөвхөн Тэтгэврийн даатгалын санд нэмж хуримтлагдах юм. Энэхүү нэмэгдлийг тэтгэвэр авагчийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 16 мянгаар, түүнд зарцуулах мөнгөн хөрөнгө сүүлийн хоёр жилд 2 их наядаар тус тус өссөн ба цаашид эдгээр үзүүлэлт өсөх нь тодорхой учир тэтгэврийн санг зузаатгах шаардлагын үүднээс хэмээн тайлбарлаж буй.

“Ингэж байж энэ цаг үед тэтгэвэр авч байгаа иргэдэд олгох мөнгөний эх үүсвэрийг тасалчихгүй байна, цаашлаад ажилтны ирээдүйд тогтоолгох тэтгэврийн хэмжээ ч өндөр тогтоно” гэх сайхан үгээр хаалт тавьж байгаа. Монгол түмэн үлгэрт итгэдэг нь үнэн. Гэхдээ л төрийн жолоо мушгидаг нөхдүүд зарим зүйл дээр арай дэндэж байна. Магадгүй иргэд мэдээлэл дутуу ч байж болох. 2020 онд та 900.000 төгрөгийн цалин авдаг хэвээрээ гэж бодоход өөрөө болон компанитайгаа нийлээд цалингийнхаа 26 хувийг буюу сар бүр 234.000 төгрөгийг нийгмийн даатгалдаа хуримтлуулна. Үүнээс ажилтан өөрөө 12.5 хувийг буюу 112.500 төгрөг, ажил олгогч 13.5 хувийг буюу 121.500 төгрөг төлөх юм. Яг хувь хүн буюу ажилтан таны төлөх НДШ 2019 онд 103.500 мянган төгрөг байгаа бол 2020 онд 112.500 мянга төгрөг болж нэмэгдэнэ. Ингээд бодохоор бидний авч байгаа цалингаас хэдэн төгрөг хасагдах нь тодорхой. Уг нь сайн талаас нь харах юм бол бидний ирээдүйд авах тэтгэвэр баталгаатай болж байна. Сөрөг талаасаа бол өнөөгийн авч байгаа цалингаас төр хумсалж байна. Энгийн иргэний яриаг сонсоход бид нийгмийн даатгал төлөх гэж улайрах шаардлага алга. Юунд хэзээ хэрэглэнэ гэх вэ. Ямартай ч шударга засаглал маань татварын дарамтаар иргэдээ гавлаж эхэллээ.

А.Гал

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (7)

  • (124.158.107.6)

    2019-11-12

    нийгмийн даатгалд биш өөрийн сонгосон банкинд хадгалуулж баймаар байна.

  • (202.179.24.55)

    2019-11-12

    2016 онд ман засгийн эрхэнд гараад юу хийсэн ан-ы хулгайчдаа муухай харагдуулах гэж монгол банк нэг валютгүй гэж мэдэгдээд доллар 1900-2700 болгосон, 2017 онд зөрчилийн хууль гаргаж иргэдийн дээрэмдэж эхэлсэн мөн татвар нэмсэн шинээр 7 төрлийн татвар гаргасан, ЖДҮ, элдэв сан нэрээр 800 тэрбумыг хувааж идсэн, 2018 онд тендер концевцоор 11 их наяд төгрөгийг завшсан хуулийн байгууллага тогтоосон ял өгөөгүй, идэж уух хүсэл автсан нам дотрох зодоон туйлдаа хүрч УИХ ажлаа хийлгүй 4 сар болсон, 2019 элдэв том төсөл нэрээр нэг ч хийддэггүй ажилд олон их наядыг идсэн, хөөн хэлэлцэх хугацаа гэгчээр олон зуун хулгайчдаа ялгүй болгосон, монгол хүмүүсийг дэлхийн хамгийн их өртэй хүмүүс болгож, улсыг саарал жагсаалтад оруулсан мөн дэлхийд шившиглэж ганцаардуулах ажил хийсэн. одоо дахиад татвар нэмж байна. энэ МАН АН МАХН гээд гүйгээд байдаг, энэ новшнуудыг сонгодог хог шаарнууд минь та нарын бах ханаж байна уу.

  • зочин (163.172.191.119)

    2019-11-12

    2017онд сангийн сайдаас хөөгдсөн тосон бумбын гэх тодотголтой чойжилссүрэн гэгч олигархи хулгайч валютын ёантай НДШ-ийг нэмэх гэрээ хийж нэмж бгаа гэсэн

  • зочин (163.172.191.119)

    2019-11-12

    2017онд сангийн сайдаас хөөгдсөн тосон бумбын гэх тодотголтой чойжилссүрэн гэгч олигархи хулгайч валютын ёантай НДШ-ийг нэмэх гэрээ хийж нэмж бгаа гэсэн

  • зочин (163.172.191.119)

    2019-11-12

    2017онд сангийн сайдаас хөөгдсөн тосон бумбын гэх тодотголтой чойжилссүрэн гэгч олигархи хулгайч валютын ёантай НДШ-ийг нэмэх гэрээ хийж нэмж бгаа гэсэн

  • зочин (163.172.191.119)

    2019-11-12

    2017онд сангийн сайдаас хөөгдсөн тосон бумбын гэх тодотголтой чойжилссүрэн гэгч олигархи хулгайч валютын ёантай НДШ-ийг нэмэх гэрээ хийж нэмж бгаа гэсэн

  • зочин (163.172.191.119)

    2019-11-12

    2017онд сангийн сайдаас хөөгдсөн тосон бумбын гэх тодотголтой чойжилссүрэн гэгч олигархи хулгайч валютын ёантай НДШ-ийг нэмэх гэрээ хийж нэмж бгаа гэсэн