УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцлүүлгийг хийв

  “Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр хуралдаанд үргэлжилсэн юм. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.19-д “Шаардлагатай гэж үзвэл төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолыг энэ хуульд заасан журмын дагуу хэлэлцэн баталж болно” хэмээн заасны дагуу дээрх төслийг боловсруулсан болохыг Б.Чойжилсүрэн дарга танилцуулав.

Төслийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд асуулт асуух, санал гаргах шаардлагагүй хэмээн үзсэн. Иймд төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын саналыг Б.Чойжилсүрэн гишүүн гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 78.6 хувь нь дэмжив. “Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)