Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгох санал дэмжигдлээ

УИХ-ын чуулганы 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав.

Төсвийн байнгын хороо 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр хууль санаачлагчдын зүгээс хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгох, цаашид жил бүрийн төсөвт холбогдох санхүүжилтийг тусгаж шийдвэрлүүлэх, энэ тогтоол гарсантай холбогдуулан нийт хүүхдийн 80 хувийг хамруулан хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгох зохицуулалт бүхий УИХ-ын 2018 оны 40 дүгээр тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат танилцууллаа.

Байнгын хороогоор дэмжигдсэн дээрх санал хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авсан бөгөөд тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)