Монгол банкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг огцхуулахгүйн төлөө зарим гишүүд улайрахын учир

Монгол улсыг FATF-ын саарал жагсаалтанд оруулж, Монгол төгрөгийг үнэгүйдүүлэн валютын ханшийг тэнгэрт хадаасан хэмээн бургуутгагдаж буй Монгол банкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг огцруулах асуудлыг маргааш буюу 2019.11.15-д УИХ-аар хэлэлцэх гэж байна. Гэтэл түүнийг ашиг сонирхол нэгтэй хамсаатан хэмээгдэх нэр бүхий УИХ-ын гишүүд огцруулахгүй хэмээн өмөөрч эхэлжээ. Тухайлбал УИХ-ын гишүүн “Тэс петролиум” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Баттөмөр Н.Баяртсайханыг суудалтай нь үлдээхийн төлөө улайрч байгаа нь их хэмжээний зээл авсантай нь холбоотой хэмээн хардах хүмүүс байна. Мөн МCS гэх Монополь компанийн төлөөллүүд болох УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Л.Энхамгалан нар Н.Баяртсайханыг өмгөөлөн хамгаалж, даргын суудалтай нь авч үлдэхийн төлөө хичээж байна.

Учир нь Монгол банкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг суудалтай нь үлдээсний хариуд “М” банкны зөвшөөрөл авахаар зэхэж байгаа тухай зарим эх сурвалжууд ярьж байна. Н.Баяртсайханы бас нэгэн ашиг сонирхол нэгтэй хамгаалагчаар нь УИХ-ын гишүүн, Хурд группын үүсгэн байгуулагч Б.Чойжилсүрэн нэрлэгдэж байна. Монгол банкны Үндэсний цахим гүйлгээний төвийн 16 давхар барилга барих ажлыг УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн “Хурд” групп ямар ч тендэргүйгээр гүйцэтгэж байгаа нь олонд илэрхий болж тэднийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа тендерийн тухай хуулийг ноцтой зөрчсөн. Илт хууль зөрчсөн үйлдэл гаргаж бусдад давуу эрх олгосон гэх үндэслэлээр буруутган эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байсан юм. Төрийн өндөр албыг ашиг сонирхол нэг этгээдүүдтэй нийлэн мөнгө угаах хэрэгсэл болгож, Монгол улсыг “саарал жагсаалт” оруулахын дээр Монгол төгрөгийн ханшийг үнэгүйдүйлж, валютын ханшийг өсгөсөн Н.Баяртсайханыг энэ мэт ашиг сонирхолын холбогдолтойгоор нэр бүхий 10-д гишүүд өмгөөлөн, хамгаалж байна. Маргаашийн УИХ-аар Н.Баяртсайханыг өөр хэн хэн, хэрхэн өмөөрч, даргын сэнтийд нь авч үлдэж чадах эсэхийг харах л үлдлээ. Дараа, дараад нь түүнийг энэ мэт цээжээрээ хамгаалсан, бизнэсмэн гишүүдийн мэдээг бид цувралаар хүргэсээр байх болно.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)