Тэрслүү тэмээчин

Тэмцэгч. Тэнүүлчин
Тэсвэртэй. Тэнгэрлэг
Тэлэгдсэн. Тээнэгэлзсэн.
Тэмүүлэлсэн. Тэлчлэгдсэн.
Тэмтэрсэн. Тэгширсэн.

Тэнэг. Тэнгэр  үзэлт. Тэмээчин бүсгүйг бид түмэн янзаар бичиж, ярьж, төсөөлж, итгэж үнэмшиж, эргэлзэнгээ ярьсаар... Харах, ярих, сонсох, бодох, төсөөлөх гэдэг бодит байдлыг биеэр мэдрэхээс тэс өөр зүйл.

Дулаан тухлаг машинаар 1000 км зам туулан Дорнод орсон хүн холыг гайхаж, ядарсанаа янгинтал бичиж байна. Гэтэл 5000 гаруй км замыг 4 улирал дамжуулан тэмээгээр туулчихаад ажрахгүй яваа бүсгүйг бид баалж суух нь зүйд үл нийцнэ.  Гэр бүлийн маргаан элдэв янзын хов живийг базаж ирээд түүний аялалыг буруутгах хүн ч цөөнгүй байна. Монгол улсын иргэн тэр дундаа бүсгүй хүн тэмээгээр аялаж яваа нь чухал болохоос гэр бүл нь тийм ч гол асуудал биш. Аялал жуулчлалын яам хэдэн тэрбумаар сурталчилж таниулах ажлыг нэг бүсгүй тэмээ унаж гараад л хийчихлээ. Бид муулж суухад дэлхий шагширч байна. Тэр бүү хэл “Монгол бүсгүй” гэж дэлхийн хэвлэл мэдээллүүд бахархан бичиж байна. Биднүүс хадам нь тийм, нөхөр нь тийм, өөрөө тийм гэж ор хөнжил, тогоо шанга ярьсаар л байна. Гэтэл дэлхий аялал жуулчлал, тэмээн хөсөг, монгол ахуй, эмэгтэй хүн тэсвэр тэвчээр гэх мэт өргөн цар хүрээгээр мэдээлж байна.

Цан хүүрэг татсан дүн өвлөөр цасан шуурга сөрж, цангаж ээдсэн халуун зунаар элсэн говийн халууныг туулж,их алсыг зорьж явна. Зорилго нь юу байна вэ гэж асууж хүн олон биз. Түүнийг буруутгаад хувийн амбиц, мөнгө босгох арга, нэр төр хөөсөн хэнээрхэл гээд юугаар ч хэлж болно. Гэвч тэр бүхэн чинь таны амны эхүүн үнэр болохоос түүний аялалын сэхүүн мөрөөдөл биш.

Зүгээр ч нэг аялаад байсангүй. Аяны тухай цуврал баримтат кино бүтээж дэлхийн 20 оронд гаргаж байгаа гэсэн. Тэр хэлсэн нь: “Хэрэв Лондон хүртэл аяллаа дуусгачихвал тэмээн жингийн нэг цуваагаар хамгийн хол аялсан түүхэн аяллын эзэн болно. “Өрнөдийн тал нутаг” төслөөрөө монголын соёлыг дэлхий дахинд таниулж сурталчлахын зэрэгцээ эмгтэйчүүдийн хүч чадлыг харуулахыг хүссэн” ингэж ярьсан.Ярьсандаа хүрэхэд нь дэм болохгүй юмаа гэхэд саад болохгүй л байх нь ихээхэн тус юм.

Тэр бас ингэж хэлсэн: “Ихэнх хүмүүс амьтадтай аялна гэхээр машин барьж байгаатай адил хялбар гэж боддог. Яг үнэндээ үүнд маш их цаг зарцуулдаг. Тэмээдээ идүүлнэ. Элдэв догол авахаас сэргийлнэ. Тэмээний тавхай их зөөлөн байдаг болохоор хол явахад тохиромжгүй. Хэт удаан явахаар хагарч, цус гардаг. Үүнээс сэргийлж хөлд ньтос түрхэж иллэг хийнэ. Өөрөөр хэлбэл өөрөөсөө түрүүлж унаандаа анхаарал тавих ёстой” гэжээ. Үнэн бол энэ. Машин тэрэгний аялал бол эзэндээ тав тух өгч байдаг бол. Хөсөгт аялал унаандаа тав тух авч ирэх ёстой. Тэгэхгүй бол цаашаа явахгүй шүү дээ. Өөрөө сайхан унтахаас илүү тэмээгээ сайн амраах, өөрөө хоол идэхээс өмнө тэмээнийхээ өл хоолыг тааруулах нь хамгийн чухал. Хөсөг нүүдэл-аялал их тэвчээрээс гадна их ухаан шаардана. Тиймээс ухааралд тэмүүлсэн, урашилж тэмцсэн, урамшиж тэнүүчилсэн, тэвчиж тэсвэрэлсэн, тэлэгдсэн гадуурхагдсан, олох гэж тэмтэрсэн, орчлонгоос өгсөн тэнгэрлэг хувьтай, магадгүй зөрүүд тэнэг араншинтай, тэнгэр үзэлт монголчуудын удам тэмээчин бүсгүй нь тэмүүлэл зогсошгүй биз ээ.

Өвөг дээдэс минь жим харгуйг нь гаргаж Өрнө Дорныг холбосон “Торгоны зам”-аар өөдөсхөн жаахан бүсгүй их үйлсийг тээж явна. Өнө монгол заяа өдөт сум шиг исгэрч явахад өт хорхой шиг өчүүхөн хүмүүс өч төчнөөн байх нь хэнд ч хамаагүй. Жингийн цуваа явж өнгөрөхөд жингэр хуцаж үлддэг түүхтэй билээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (11)

  • монгол (119.40.100.154)

    2019-11-18

    Зүгээр энэ монгол бүсгүйг дэмжье

  • ыа (103.26.194.29)

    2019-11-16

    Залилан хийж бие үнэлдэг шижгийн авгай далд ор

  • (59.153.85.98)

    2019-11-16

    жаахан ядрахаараа гэртээ ирээд амарч байгаад буцаад явчихдаг нь л сонин байдагийн тийм аялал гэж байдаг юмуу жишээ нь азийг дугуйгаар тойрохоор гарсан хүн дугуйгаараа явсаар байгаад дуусгаад нэг мөр буцдаг биз дээ , дундаас нь гэртээ амарч байгаад буцаж очоод үргэлжлүүлдэг бол хамгийн утгаггүй

  • (73.168.31.138)

    2019-11-16

    Baruunii zooparkad temeenii naimaa hiih gej oroldood butelguitsen,ichsendee ter chigeeree guriij baigaa huuhen.Suuldee neg buhtei temeegeer mongoliig surtalchlah bolchood uchiraa olohgui yadaj yavaa emegtein dur zurag.

  • Ard (84.197.40.209)

    2019-11-15

    Tengerleg Temeechin busguid amjilt husie shaldan bandi nar moorchil baidag bitgii too uragshaa

  • (80.215.68.94)

    2019-11-15

    Эргүү яашка

  • Уншигч (202.21.127.169)

    2019-11-15

    Энэ бүсгүй, урт холын хүнд бэрх замыг туулахын хамт хүмүүн бидний хэл амны дайралтыг давхар туулж яваа, гэвч хэн хүнээс гарамгүй тэвчээр зааж зорилгоо биелүүлэх нь тодорхой. Аян холын замд нь Амжилт хүсье.

  • mgl (202.9.43.116)

    2019-11-15

    mundag busgui yum daa.

  • зочин (202.131.241.34)

    2019-11-15

    Үнэхээр шийр заасан бүсгүй юмаа. Тэсвэр тэвчээр гэж байнаа байна. Бахархаж байна. Цаашдын аялалд нь амжилт хүсье

  • Гэрэл (202.131.245.154)

    2019-11-15

    Үнэхээр бахархалтай.Эмэгтэй хүн гэхэд гайхмаар тэвчээр гаргаж байна даа. Зоригт бүсгүй дээ амжилт хүсье.

  • tttt (202.9.42.106)

    2019-11-15

    худлаа худлаа