Дэлхийн мисст улсаа төлөөлөх их эмч мэргэжилтэй М.Цэвэлмаагийн танилцуулга

“Дэлхийн мисс-2019”-д Монгол Улсаа төлөөлж Мандахын Цэвэлмаа оролцох эрхээ аваад буй юм. Түүнийг эх дэлхийн тайзнаа бусад орны гоо бүсгүйчүүдээс ялгарах онцлог бүхий танилцуулга бичлэг бэлэн болжээ.

Тэрээр уг бичлэгт Монгол орныхоо үзэсгэлэнт байгаль, уламжлалт ёс заншил, суралцсан мэргэжлийнхээ онцлог, авьяас чадвар зэргээ онцгойлон харуулахыг зорьсон байна.

М.Цэвэлмаа АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн ба одоо сургуульдаа мэдрэлийн резидент эмчээр суралцдаг. Орос, Англи хэлтэй.

Тэрбээр хүмүүнлэгийн ажлынхаа хүрээнд “Эрүүл Монгол-Эрүүл дэлхий” төслийг санаачлан хэрэгжүүлж байсан юм. Тухайлбал, элэг шилжүүлэн суулгах хагалгаанд нэг хүнийг оруулж, хандивын аян өрнүүлэн хагалгааны дараах бүхий л зардлыг төлсөн аж.

Мөн элэгний В, С вирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийт 460 гаруй хүнийг вакцинд хамруулсан байна. Гоо сайхны хамгийн том наадам гэгдэх “Дэлхийн мисс”-ийн 69 дэх удаагийн тэмцээнд М.Цэвэлмаа оролцож, дэлхийн 130 орны гоо бүсгүйчүүдтэй энэ арваннэгдүгээр сарын 20-ноос ирэх сарын 14-нийг хүртэл авьяас чадвараа сорих юм.

Энэ жилийн Дэлхийн мисс тэмцээн нь Английн Лондон хотноо болно. Энэхүү миссийн тэмцээн нь:

  • Сайн үйлсийн ажил /Beauty with a purpose/-
  • Авъяас /Talent/
  • Спорт /Sports/
  • Топ модель /Top model/
  • Олон нийтийн санал /Multimedia award/
  • Mobstar аппликэйшн
  • Дэлхийн бүжиг /Dances of the world/
  • Асуулт хариултын уралдаан /Head to head challenge/ гэсэн үндсэн төрлөөр шалгаруулах юм.

Дэлхийн миссийн тэмцээн нь хамгийн өргөн хүрээг хамардаг бөгөөд хүмүүнлэгийн ажлыг голчлон авч үздэгээрээ бусад миссийн тэмцээнүүдээс онцлог аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)