Монголын үндэсний фронт хөдөлгөөнд шаардлагынх нь хариуг өгөхөөр уулзлаа

Монгол Улсын Их Хурлын даргад хандаж Монголын үндэсний фронт хөдөлгөөнөөс 2019 оны арваннэгдүгээр сарын 08-ны өдөр Улсын Их Хурал тарж, бүрэн эрхээ Ардын түр хуралд шилжүүлэхийг шаардсан агуулга бүхий бичиг ирүүлж, хариуг нь 2019 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр багтаан өгөхийг хүссэн.

Тиймээс өнөөдөр /2019.11.15/ Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Ж.Сүхбаатар, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал нар тус хөдөлгөөний удирдлагад шаардлагынх нь хариуг өгөхөөр Монголын үндэсний фронт хөдөлгөөн байрлаж буй Монголын үйлдвэрчний эвлэлийн байранд очиход Монгол Улсын Их Хурлын даргатай биечлэн уулзаж, хариуг авна гээд шаардлагад хариу өгсөн албан бичгийг хүлээж авахгүй гэв.

Монгол Улсын Их Хурлын дарга тус хөдөлгөөний удирдлагад бичгээр хүргүүлсэн хариу албан бичигтээ Монгол Улсын Их Хурал нь Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар албан ёсны сонгуулиар байгуулагддаг бөгөөд Улсын Их Хурлыг тараах хууль ёсны үндэслэлүүдийг Монгол Улсын Үндсэн хуулиар зааж өгснийг дурьдаад, хуульд зааснаас бусад үндэслэлээр Улсын Их Хурал тарах нь хууль бус асуудал болох тухай дурдсан байна.

Түүнчлэн уг хариу бичигт Монгол Улсын Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино гэж заасныг дурджээ.

Монгол Улсын Их Хурлын даргаас хөдөлгөөний удирдлагын шаардлагад хариу өгсөн албан бичгийг гардуулахаар очсоныхоо дараа Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Ж.Сүхбаатар Монголын үндэсний фронт хөдөлгөөнөөс Үндсэн хуулийн бус шаардлага тавьж байгааг хэлээд Үндсэн хуулийн бус хүрээнд өрнөж буй асуудлаар УИХ-ын дарга биечлэн хүлээж авч уулзах нь хууль ёсны мэтээр ойлгогдох, тайлбарлагдах байдал үүсэж болзошгүйг тэмдэглэв.

Тэрбээр мөн аливаа үйл ажиллагаа Үндсэн хуулийн хүрээнд байх юм бол иргэн хүн эрхээ хамгаалахаар шаардлага тавих, хариуцлага тооцохыг шаардах, эсэргүүцэх, шүүмжлэх, бухимдлаа илэрхийлэх нь хэзээд нээлттэй хэмээн тэмдэглэсэн юм.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • Үхэр монголуудаа (150.129.141.235)

    2019-11-16

    Үхэр монголчууд гэж үхэр нэрэндээ таарсан малнуудаа энэний оронд оюутолгойн гэрээгээ өөрчилөхийн төлөө жагсаач наадуул чинь өөрсдөө УИХ-дсуухийн төлөө өөрсдийнхөө төлөө та бүгдийг ашиглаж байгааг мэдэдгүй малнууд уу оюутолгойн гэрээг өөрчилчихвөл та бүгдийн амьдрал бага ч болов дээшилнэ гэдгийг мэддэггүй малнууд уу,

  • ах нь (182.160.33.120)

    2019-11-15

    За даа. Их хурал тарахгүйн тулд НҮҮР тулж уулзахгүй тактик барь буй юм. Шаардсан шаардлагын үг үсэг өгүүлбэр бүрээр мэдэхгүй мань мэтэд ХУДАЛ хэлэх нь ЮУ ч биш, тэдний сурсан ажил. Одоо үндэсний фронтын даргыг агнах болно. Тиймийн учир ГЕНЕРАЛ ухарсан болов уу.

  • (66.181.178.210)

    2019-11-15

    Teneg hun hunii derged gantsaaraa yardag hungui ued gantsaaraa yarih n byasalgal bolj