Сурагчаас хууль бусаар мөнгө хурааж авахгүй байхыг анхааруулж байна

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөр уламжлагданиргэдээс ирүүлсэн гомдлын дагуу Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийн зарим үйл ажиллагаанд зөрчлийн хэрэг нээж, шалган шийдвэрлэх ажиллагаа явууллаа.

Шалгалтаар тус сургууль нь “Оюуны чадварын-IQ” төв ТББ-ын сургалтын хөтөлбөрийг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад жилийн 60000 төгрөгийн төлбөртэйгээр зааж, ном сурах бичгийг худалдан борлуулдаг;

 П.Нямхоролоогийн зохиосон /хувь иргэний/ 6500 төгрөгийн үнэ бүхий “дасгал ажил”-ын Монгол хэл, математик 2-ын нэгдмэл агуулгатай номыг худалдан авч сурагчдаар дасгал ажиллуулах, даалгавар хийлгэж, сургалтанд ашиглуулдаг,

 “Монгол туургатан тур” ХХК нь  БОАЖЯ-аас 2009 оны 02 дугаар сарын 31-ний өдрийн тушаалаар олгосон “гадаад орноос жуулчин хүлээн авах Тур оператор ангиллын” чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх 1 жилийн хугацаатай олгосон №ITO 1226/c гэрчилгээтэй /хугацаа дууссан/ компанитай захирал тохиролцож 2019 оны 10 дугаар сарын 09-нд буюу Лхагва гаригт өглөөний 10 цагаас 16:30 цагийн хооронд хичээлийн цагаар 4 ангийн 11 бүлгийн нийт 286 хүүхэд тус бүрээс 24 000 төгрөгийн төлбөртэйгээр нийт 6 864 000 төгрөгийн зардлаар хүүхдийн Янзага зусланд нэг өдрийн аялал зохион байгуулсан зэрэг үйлдэлүүд нь Зөрчлийн тухай хуулийн 9.1.1, 9.1.2 дахь заалтуудыг тус тус  зөрчсөн байх тул Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4 дэх заалтын дагуу тус сургуулийн удирдлагад сахилгын шийтгэл хүлээлгэх тухай саналыг удирдах дээд байгууллагад хүргүүллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)