"Тамгын газрын ажилтнуудын мэдээллийн цаг"-аар сургалтад хамрагдсан албан хаагчид мэдээлэл өгөв

Монгол Улсын Их хурлын Тамгын газрын ажилтнуудын мэдээллийн цаг өнөөдөр боллоо. Уг мэдээллийн цагаар БНХАУ-ын Бээжин хотод зохион байгуулагдсан 15 хоногийн сургалтад хамрагдсан 8 албан хаагч сургалтынхаа талаар нийт албан хаагчдад мэдээлэл өглөө.

   УИХ-ын Тамгын газар гадаад, дотоодын сургалтыг нээлттэйгээр явуулж, сонгон шалгаруулалт зарлаж бүх албан хаагчдад боломж олгож байгаа билээ. Энэ хүрээнд уг сургалтад нийтдээ 10 албан хаагч материалаа ирүүлсэн байна. Үйл ажиллагааг  УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг нээж, хөтлөн явуулсан юм.

“Бүс ба зам санаачилгын хүрээн дэх эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагаа” сэдэвт илтгэлийг Хууль, эрх зүйн хэлтсийн нарийн бичгийн дарга Х.Шижирмөнх, “Бүс ба зам санаачилгын хүрээнд хөгжиж буй орнуудын хөгжлийг дэмжих нь” сэдэвт илтгэлийг Хууль, эрхзүйн хэлтсийн референт Б.Баярсайхан, “Макро эдийн засгийн хөгжлийн стратеги ба төлөвлөлт” сэдэвт итгэлийг Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн ахлах референт Д.Эрдэнэсамбуу нар танилцуулсан юм.

    Тамгын газрын ажилтнууд сэдэвтэй холбоотойгоор илтгэгчдээс сонирхсон асуултаа асууж, санал солилцон мэдээлэл авсан юм хэмээн  УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)