Эдийн засаг 2019 оны эхний 9 сард 6.3 хувиар өслөө

ДНБ, 2010 оны зэрэгцүүлэх үнээр 2019 оны эхний 9 сард 13.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 804.0 (6.3хувь) тэрбум төгрөгөөр өслөө. Уг өсөлтөд үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 368.1 (6.9хувь) тэрбум төгрөгөөр, аж үйлдвэр, барилгын салбарын нэмэгдэл өртөг 242.8 (6.0хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлөв.

ДНБ, оны үнээр 2019 оны эхний 9 сард 27.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 3.6 (15.2хувь) их наяд төгрөгөөр өслөө.

Улирлын нөлөөллийг арилган тооцсоноор ДНБ, 2010 оны зэрэгцүүлэх үнээр 2019 оны 3 дугаар улиралд 2 дугаар улирлын түвшинд буюу өмнөх улиралтай харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Эцсийн ашиглалтын аргаар тооцсон ДНБ, оны үнээр 2019 оны эхний 9 сарын гүйцэтгэлээр 27.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 3.9 (16.5хувь) их наяд төгрөгөөр өслөө.

 

Эх сурвалж: ҮСХ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)