Бусдын фэйсбүүкээр нэвтрэн орж, залилан хийдэг этгээдийг илрүүлжээ

Бусдын фэйсбүүкээр нэвтрэн орж, залилан хийдэг олон удаагийн үйлдэлтэй этгээдийг цагдаагийн байгууллагаас илрүүлжээ.

Тодруулбал, энэ сарын 18-ны өдөр 16:30 цагийн орчимд “Миний фэйсбүүкээр хүн ороод, манай найзуудаас хоёр сая төгрөг авсан байна” гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллага хүлээн авч шалгасан байна. Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид 49 настай эмэгтэй М-н фэйсбүүк хаягаар 21 настай эрэгтэй Б гэгч нь орж бусдаас 1,400,000 төгрөг авсан гэх хэргийг илрүүлжээ. Хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Мөн  урьдчилсан байдлаар 260 гаруй хүнийг хохироосон байж болох 18 настай эмэгтэйг шалгаж байгаа бөгөөд хохирогчийн тоо цаашид ч өсч магадгүй гэдгийг албаныхан мэдээллээ.

Сүүлийн үед иргэд хуурамч веб сайт, холбоосоор нэвтэрч хувийн нууцлал аюулгүй байдлаа алдаж санхүүгээр хохирох, онлайнаар бараа материал захиалж залилуулах, хэн нэгэн олны танил эрхмүүдийн зурагтай хуурамч хаягаар явуулж байгаа уралдаанд оролцож хохирох тохиолдол их гарч байна.

Иймд иргэд:

  •     Эх сурвалж тодорхойгүй аливаа холбоос линкэнд нэвтэрч хувийн мэдээллээ алдахаас урьдчилан сэргийлэх,

  •     Чанартай найдвартай аль болох урьдчилгаа мөнгө авдаггүй газраас онлайн худалдан авалт хийх,

  •     Хэн нэгэн олны танил эрхмүүдийн зурагтай мөнгө, бэлэг дурсгал амласан уралдаан тэмцээн бусад мэдээлэлд итгэж өөрийн мөнгө санхүүгээр хохирохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)