Гоёлын гоо заслын газарт арьс, салстыг цоолж гэмтээх мэс ажилбар хийхийг хориглоно

Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн 1дүгээрхороо, UB-mart худалдааны төвийн 5 дугаар давхар 516 тоотод байрлах “Queen eyebrow studio” гоо заслын газрын үйл ажиллагаанд эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын чиглэлээр хяналт шалгалт хийлээ. 

Шалгалтаар тус газар нь Эрүүл ахуйн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.5 дахь заалтаар хориглосон “гоёлын гоо заслын газарт арьс, салстыг цоолж гэмтээх мэс ажилбар хийх” үйлчилгээ буюу хөмсөгний шивээс хийх үйлчилгээ үзүүлж байсан тул Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.17 дугаар зүйлийн 9 дэх заалтын дагуу хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан, торгох шийтгэл оногдуулан, улсын байцаагчийн албан даалгавар өгч ажиллалаа.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)