“Эрдэнэс Тавантолгой”-н ажилтнууд Эрдэнэт үйлдвэрээс туршлага судлав

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд тус компанийн ХАБЭА-н 22 ажилтан өчигдөр ирж, манай үйлдвэрээс туршлага судаллаа. Зочдыг  үйлдвэрийн газрын ХАБЭА-н хэлтсийн удирдлага хүлээн авч  үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт, хэрэгжүүлж буй шинэ төслүүдийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, ярилцлага хэлэлцүүлэг өрнүүллээ.

Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭА-н бодлого, зардлын бүрдэл, аюултай тохиолдлыг хэрхэн судалж буй зэрэг асуудал тэдний анхаарлыг татаж, заримыг нь компанидаа нэвтрүүлэх боломжтойг хэлсэн. Тэд Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Эрдэнэт сувиллын цогцолбор, Технологийн сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай энэ оны 6-р сарын 28-нд хамтран ажиллах гэрээ байгуулсан юм. 

 

Я.Энхтуяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)