Сүхбаатар дүүрэгт гурван ихэр хүү мэндэлжээ

Өнөөдөр Дэлхийн хүүхдийн өдөр тохиож байна.

Энэхүү өдрийг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга В.Мөнгөнсүх нар 18 дугаар хорооны иргэн Х.Ганхүү, Б.Ариунтуяа нарын гэр бүлд гурван ихэр хүү мэндэлсэнд баяр хүргэж, төрсний гэрчилгээг нь хүндэтгэлтэй гардууллаа.

Х.Ганхүү Б.Ариунтуяа нарын гэр бүл 3 ихрээр бүл нэмж 7 хүүхдийн аав ээж боллоо.

Дүүргийн Засаг дарга Х.Болормаа: “Хүүхдийн эрхийг дээдлэх, тэднийг хайрлан хамгаалах Дэлхийн хүүхдийн өдрөөр гурван ихэртээ Монгол Улсын төрсний гэрчилгээг нь гардуулж байгаадаа туйлын бэлгэшээлтэй байна” гээд гэр бүлд нь эрүүл энх, аз жаргалын дээдийг хүсэн ерөөж, нийгмийн асуудлын хүрээнд буцалтгүй мөнгөн тусламж, халамжийн асуудлыг шийдвэрлэхээр боллоо.

Мөн Улсын бүртгэлийн хэлтсээс хүүхэд тус бүрт хадгаламжийн данс нээж, дэвтрийг нь гардуулав.

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)