Б.Бат-Ундрал: Нутгийн минь уул, ус ивээж уралдаандаа амжилттай оролцлоо

Тамирчнаас асар их тэвчээр хатуужил шаарддаг авто, мото спортын уралдаанд олон улсын хэмжээний мастер Б.Бат-Ундрал оролцож бахдам амжилт гаргалаа. Тэрбээр Монгол, Орос, Хятад улсын нутагт 5000 километр зам туулан уралдсан “Торгоны зам-2019" раллийн мотоциклийн төрөлд авхаалж самбаа, хурд хүчээ сорьж “Дэлхийн цом”-оос нийлбэр дүнгээр мөнгөн медаль хүртэв. Уралдаанд Монгол Улсаа төлөөлөн 10 гаруй тамирчин оролцсон байна.

Тэдгээрээс мотоциклийн ангилалд зургаан тамирчин уралдсанаас Б.Бат-Ундрал эмэгтэйчүүдийн төрөлд ганцаараа оролцжээ. Түүнтэй Орос, Чех, Испанийн мотоцикльчид өрсөлдсөн юм. Уралдааныг хэдийгээр Монгол, Орос, Хятад улсын нутагт дэвсгэрт зохион байгуулсан ч манай тамирчны хувьд томоохон сорилт байсан тухай тэрбээр ярьсан. ОХУ-ын Эрхүүгээс эхэлсэн уралдаан Сибирийн тайгад үргэлжилж тамирчдын хатуужлыг сорьжээ. Бороо орж, замын бартаа нэмэгдсэн ч тамирчид эхний хэдэн өдрийг ажралгүй туулж гарсан байна. Харин Монголоос оролцсон цор ганц эмэгтэй тамирчин болох Б.Бат-Ундралд Сибирийн тайга айдсыг нь төрүүлж байжээ.

 

“Торгоны зам-2019” авто ралли хэдийгээр уралдаан ч тамирчид холын замд нэг нэгэндээ анхаарал тавьж явсныг зохион байгуулагчид онцолж байв. Ялангуяа эмэгтэй тамирчид бие биедээ анхаарал тавьж, өрсөлдөгч гэхээсээ найз нөхриин хувиар 5000 километрийг туулсан байна.

 

Харамсалтай нь, Монгол Улсын нутгаар дайран өнгөрөх замд уралдааны мотоциклийн ангилалд өрсөлдөж байсан Орос, Чех улсын эмэггэй тамирчид хүнд бэртэл авснаас уралдаанаа өндөрлүүлэхэд хүрсэн байна. Хятад улсын нутагт үргэлжилсэн уралдаан манай тамирчнаас ихээхэн хатуужил шаарджээ. Учир нь, Б.Бат-Ундралын авсан бэртэл түүнийг уралдаанаа орхих бодол төртөл шаналгаж байсныг тэрбээр хэлсэн. Эрхий хурууныхаа шөрмөсийг тасалсан тэрбээр уралдааны сүүлчийн өдрүүдэд өвчин намдаах эм ууж замаа дуусгажээ. Зарим үед зүүн гараараа мотоцикпио асааж, өөрт байгаа бүхий л чадлаа дайчилсан байна. Энэ их тэвчээрийн дүнд Б.Бат-Ундрал авто, мото спортын “Дэлхийн цом”-ын эмэгтэйчүүдийн анхны медалийг эх орондоо авчирлаа. Түүний уралдсан төрөлд Испани улсын тамирчин түрүүлж, аваргын индэрт гарсан юм. Барианд баярын нулимстай орж ирсэн Б.Бат-Ундрал сэтгэгдлээ хуваалцахдаа, “Нутгийн минь уул ус ивээж уралдаандаа амжилттай оролцлоо. Барианд ороод нүдэнд өөрийн эрхгүй нулимс цийлэгнэсэн. Дотроо “Би чадлаа” гэж хэлсэн" гэв. Сонин болгож хэлэхэд, олон улсын хэмжээний мастер Б.Бат-Ундрал дээрх уралдааны дараа Гүрж улсад зохион байгуулсан авто раллид мөн хурд хүчээ сорьж алтан медалийн эзэн болжээ. КанаД, Франц, Алжир зэрэг найман улсын хүчтэй тамирчин өрсөлдсөн уг уралдаанд түрүүлэхдээ итгэлтэй  байснаа тэрбээр дурдсан юм.

Б.Сийлэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (6)

  • darvin (202.55.180.58)

    2019-11-23

    mash ih bayr hurgie amjilt

  • сүрэн (103.10.22.23)

    2019-11-22

    мундаг

  • сайн үйл (192.82.78.183)

    2019-11-22

    Юуны өмнө Бат-Ундбаяр хүргье. Эрэгчүүд нь Ухнаагийн хүү явсан бол лавтай алт авах байсан биз ккк

  • Өвгөн (192.82.74.207)

    2019-11-22

    Энэ охинд баяр хүргэж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монгол хүн бүр ийм шаргуу, тэвчээртэй, зоригтой байгаасай. Аль ч спортын олон улсын тэмцээн оролцож байгаа монголынхоо тамирчдыг харахад тэмцэлгүй, идэвхигүй, зоригдол нь уначихсан харагдах юм. Үүний шалтгаан нь спортын холбоо гэсэн байгууллагын удирдлагад байгаа хүмүүсийн хэрүүл хагарлаас болж байна. Бас багш дасгалжуулагчид нь арга барилаа олоогүй юм уу, хэнд ямар бэлтгэл хэрэгтэйг олж, онож бэлтгэл дасгалыг нь хийдэггүй юм шигээ. Тиймээс тамирчид маань өөрсдөө энэ охиноос үлгэр аваасай.

  • Ard (84.197.40.209)

    2019-11-22

    Bayar hurgie augaa ih tesber tebcheer shuu

  • Дашдаваа (203.91.115.49)

    2019-11-22

    Миний охин чадлаа Бахархаж байна Улам их амжиүт гаргаарай Алтан шар зам дээшээ байг