Аялахад аюултай орноор Афганистаныг нэрлэжээ

Мэргэжилтнүүд 2020 онд аялахад хамгийн аюултай улсыг нэрлэжээ.Гурван шалгуурын дагуу энэхүү жагсаалтыг гаргасан ба Афганистан, Венесуэл, Ливи, Сомали улс тэргүүлсэн байна. Олон улсын SOS байгууллагын мэргэжилтнүүд 2020 онд гадаадад аялахдаа болзошгүй эрсдэлийг тооцоолж байхыг жуулчдад анхааруулсан юм. "Daily Mail" сонинд бичсэнээр, жуулчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор улс орнуудад тулгарч болох эрсдэлийг жил бүр нэрлэдэг аж. Ингэхдээ аюулгүй байдлын, эрүүл мэндийн асуудал, дэд бүтэц гэсэн гурван үндсэн шалгуурыг харгалзан үздэг.

 

Олон улсын өвчин тусах эрсдэлтэй орны бүлэгт Африкийн орнууд тухайлбал, Нигер, Либери, Гвиней, Сьерра-Леоне, Өмнөд Судан, Эритрея, Төв Африкийн Бүгд найрамдах улсыг багтаажээ.

 

Нийтлэлд дурдсанаар, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ туйлын доогуур түвшинд байгаа Йемен, Сири, Умард Солонгос улсад аялахад эрсдэлтэй гэсэн байна. Үүний зэрэгцээ Европын орнууд, Канад, АНУ, Шинэ Зеланд, Австрали, Өмнөд Солонгос, Япон зэрэг улсыг эрүүл мэндийн хувьд хамгийн аюулгүй орноор нэрлэжээ. Олон улсын SOS  мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Африкийн орнуудаас гадна жуулчдын хувьд хамгийн эрсдэлтэй улсад Венесуэл, Белиз, Доминиканы Бүгд найрамдах улс, Саудын Араб, Тайланд, Вьетнам багтжээ. Харин хамгийн аюулгүй, аялахад тохиромжтой улсаар Норвеги, Финланд, Исланд, Шведийг нэрлэсэн байна.

 

Б.Номуун

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)