Л.Лантуу: МАН улсаа зөв удирдаж буйг ОУВС-гийн дүгнэлт илтгэж байна

МАН-ын дэргэдэх Ахмадын холбооны анхны тэргүүнээр ажиллаж байсан Л.ЛАНТУУТАЙ ярилцлаа.

-МАН-ын дэргэдэх Ахмадын холбоо 20 жилийн ойтойгоо золгож байна. Энэ холбоо өнгөрсөн хугацаанд ялангуяа таныг удирддаг байх үед ямар зарчмаар хэрхэн ажилладаг байв?

 -Намын ахмад гишүүд 1997 оноос эхэлж МАН-ын дэргэд ахмадын төдийгүй залуучууд, эмэгтэйчүүд, оюутнуудын холбоо байгуулах шаардлагатай, эдгээргүйгээр манай нам оршин тогтнохгүй, ялангуяа ахмадуудаа холдуулах бус илүү ойртуулах ёстой гэсэн саналыг дэвшүүлсэн. Үүнийг ажил хэрэг болгоход надаас гадна Хөдөлмөрийн баатар Ү.Аварзэд, Т.Содной нар ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Намын төв хороонд өндөр алба, Улаанбаатар хотын хороонд ажиллаж байсан ахмад настнуудыг цуглуулж, Бага хурал хийж, Ахмадын холбооны анхны ерөнхийлөгчөө сонгосон түүхтэй. Энэ үед намынхан маань надад  Ахмадын холбоог удирдах хүсэлт тавьж, урьсан юм. Баярт мэдээгээ гэр бүлийнхэндээ дуулгахад маш их баярлаж, эхнэр хүүхдүүд маань ус буцалгагч, тавгийн чихэр, ширээ, сандал авч ирж өгч байсан. Түүнээс хойш манай ахмадууд маш их идэвхтэй ажилласан. Бид тухайн үед Засгийн газрын үйл ажиллагааг сурталчлах сониныг 14 хоногт нэг удаа гаргадаг байлаа. Түүнийгээ орон нутаг, нийслэлийн ахмадуудад түгээдэг байсан юм. Тухайн үед залуучуудтайгаа илүү ойр ажиллаж, тэднийг дэмжиж, зааж зөвлөдөг байсан. Ялангуяа сонгуулийн үеэр нэгдсэн зохион байгуулалттайгаар бүгд л эрвийх дэрвийхээрээ ажилладаг байлаа. Яагаад гэвэл, тэд нам, хамгийн гол нь эх орондоо хайртай. Эх орныг удирдан чиглүүлэх нам бол МАН гэдэгт бүрэн итгэдэг байсан. Энэ нь ч удаа дараагийн сонгуулийн үр дүнгээр харагдаж байна.

 

-Ахмадын холбооны одоогийн үйл ажиллагаанд та ямар үнэлэлт дүгнэлт өгөх вэ?

 

-Ахмадын холбоог одоо зөв бодолтой, зөв хүн толгойлж байгаа ч сэтгэлд хүрэхгүй тал бий. Гэхдээ би сайн ажиллаж байсан, одоогийн холбоо муу гэж хэлбэл түүн шиг худлаа зүйл байхгүй. Намайг удирдаж  байхад нам, засгийн удирдлагууд 14 хоног тутам ахмадуудтай уулзаж, хийсэн ажлаа танилцуулдаг байсан. Энэ ажлыг Ахмадын холбоо сэргээж, уламжлал болгон зохион байгуулах хэрэгтэй.

 

 

Одоо нийгэмд үнэн зөв мэдээлэл ус, агаар мэт үгүйлэгдэж байна. Монголчууд хүнийг ор үндэслэлгүй гүтгэдгээрээ дэлхийд нэгдүгээрт бичигдэх байх. Нийгэмд тархаж, олон нийтийг төөрөгдүүлж буй мэдээллийн үнэн зөвийг нэгдүгээр хүнээс л сонсох хэрэгтэй. Бид тухайн үед намынхаа хэнийг ч байсан эрүүл саруулаар шүүмжилдэг байлаа. Харин АН бол манай намын хийсэн бүхнийг харлуулж, гүтгэдэг байсан. Шүүмжлэл, гүтгэлэг хоёр бол өөр ойлголт.

 

 

-МАН-ын дэргэдэх холбоод хүлээсэн үүрэг, хариуцлагаа биелүүлж чадаж байна уу?

 

-Намын үзэл бодлыг олон түмэн хүлээн авч, идэвхэжбэл материаллаг хүч болдог. Түүнээс хэчнээн сайн сайхан зүйл хийсэн ч олон түмэнтэйгээ холбоотой, ойр байхгүй бол ямар ч үр дүнгүй. Хамгийн гол нь намаас боловсруулж буй бодпого гаргасан шийдвэрийг олон түмэн хүлээж авах ёстой. Үүнийг намын дэргэдэх холбоод хийх учиртай. Энэ талын ажил дутагдалтай байна.

 

-МАН 2016 оны сонгуульд ялалт байгуулсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд хэр сайн ажилласан гэж бодож байна?

 

-Манай нам 2016 онд эдийн засгийн хувьд дампуурчихсан улс орныг хүлээн авч одоо ямар түвшинд хүргээд байгаа билээ. Олон улсын валютын сангийнхан “Танай улсын эдийн засаг хүчирхэг болсон. Өмнөхөөсөө эрс өссөн" гэж хэлж байна. Энэ бол МАН улс орныг зөв удирдаж буйг харуулж байгаа хэрэг юм. Тиймээс улс орны эдийн засаг сэргэсэн дээр нь цаашид уламж хөгжүүлэх намыг сонгох болов уу гэж бодож байна. Өнгөрсөн 30 жилд Монгол Улс хөгжсөнгүй гэж ярьдаг. Энэ бол худлаа. Гадаад харилцаа, бүтээн байгуулалт, шинжлэх ухаан, техник технологи, харилцаа холбоо, боловсрол гээд бүх талаараа хөгжсөн. Цаашид одоогийнхоос ч илүү хөгжин цэцэглэх нь ойлгомжтой. Гэтэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүд  дандаа  болж бүтэхгүй, хар бараан зүйлийг мэдээллэх юм. “Ашдын билгээс амны билэг гэдгийг бид мартах ёсгүй.

 

-Улс төрийн ээлжит сонгууль болоход бага хугацаа үлдлээ. Намынхаа удирдлагууд болон  дэргэдэх холбоодод юу гэж захих вэ?

 

-Шинэ зохион байгуулалтаар олон үүрийг бий болгосон байна. Ингэж үүрийг жижгэрүүлсэн нь маш зөв. Үүнийг би дэмжиж байгаа. Гэхдээ үүнийгээ жинхэнэ ёсоор зохион байгуулах хэрэгтэй. Аливаа ажлын үр дүн бэлтгэлээс л шалтгаалдаг. Тиймээс шинээр байгуулсан үүрүүд намын гишүүдээ хүлээн авч уулзаад сонгуулынхаа бэлтгэлийг хангах нь зүйтэй. Сайн бэлтгэлтэй байвал сонгуульд ялна. Бэлтгэлээ муу хангавал ялагдаж магадгүй. Гэхдээ ард түмэн ухаантай учраас зөв сонголт хийх байх. Манай нам 2016 онд ямар орныг хүлээж авсан бэ. Тухайлбал, дэд бүтэц, үйлдвэр, гэмт хэрэг, амгалан тайван амьдрах асуудлын хувьд ямар байсан. Одоо ямар түвшинд хүрэв. Хэчнээн ядуу хүн байсан. Түүнээс хэдийг нь ядуурлаас гаргасан гэх зэрэг асуудлыг  тухайн үеийнхтэй харьцуулж  гаргах хэрэгтэй. Ядуу иргэдийг ажил, орлоготой болгох боломж одоо ч бий. Надад эрх мэдэл нь байдагсан бол томоохон хэмжээний аж ахуйн нэгж, компаниудад тэдгээр хүнийг даалгаж, ажилтай болгуулах байсан. “Хар авдарт баялаг, халтар өвгөнд ухаан бий” гэдэг. Ахмадуудтайгаа уулзаж, ярилцан зөвлөлдвөл бидэнд хэлэх зүйл их бий шүү.

 

-Ахмадуудын үзэл бодлыг сонсохоос илүүтэй залуучууд өөрсдөө эх орноо хөгжүүлэх ёстой гэдэг болж. Та үүнд эмзэглэдэг үү?

 

-Манай МАН ахмад, дунд үе, залуучууд гээд гурван үеийн төлөөллөөс бүрдэж, төлөвшсөн нам гэж ойлгодог. Энэ намыг үүсгэн байгуулахад, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхэд өнөө үеийн ахмадуудын гүйцэтгэсэн үүрэг асар их. Ялангуяа 1960 оноос хойш Монгол Улсыг хөгжүүлэхэд ахмадууд бусдыгаа манлайлж, залуучууддаа

үлгэр дуурайл үзүүлж, араасаа дагуулж явсан. Ийм хүндтэй ахмадуудыг зөвхөн МАН бус Монголын ард түмэн хүндэлж байх ёстой. Яагаад гэвэл, тухайн үед янз бүрийн үзэл баримтлалтай хүмүүс ганцхан МАН-д нэгдэж байсан. Хэдий үзэл баримтлал өөр ч хоёргүй сэтгэлээр хандаж, эх орноо байгуулалцсан байдаг. Тиймээс энэ хүмүүст үе үеийн залуус хүндэтгэлтэй хандаж, өргөмжилж явах ёстой гэж боддог.

 

 

С.Юмсүрэн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (4)

  • ender nastan (192.82.70.118)

    2019-12-01

    CHINZORIG SAIDAA , TA HKUDAL YRIAD L BAIKHAAR TETGEBRIIG NEMEED EGEECH Odoo minii ajliig hkiij baisan hkunii tetgeber 2 dahkin ikh togtoogdoj bna Arai ch dee ... Tetgebriig togtoltsoog SEZISurguuliin doktor emegtei mash zeb yrisan ene met meddeg toostdog hkun zendee Er. SAIDAA , CHINZORIGOO

  • Зочин (103.26.195.8)

    2019-12-01

    жинхэн дарангуйлагч байлаа

  • gotov (39.154.6.218)

    2019-11-29

    Lantuu saihan avdag boljee .ugaasaa demii utluh demii l ym bn shuu hu.

  • Ба (150.129.140.16)

    2019-11-29

    Тэтгэвэр нэмэх асуудалд хойрго хандаж байна энэ ахмадын холбоод. Танай намын ахмадын холбоо ч мөн адил. Манай нам засаг барьж байгаа гээд нийт монголын ахмадуудын эрх ашгийг хамгаалж чадахгүй байна та нар.Эсвэл танай холбооны ахмадуудын тэтгэвэр нэмэгдээд байгаа юм уу хаашаа юм. Үгүй байлтай нь билээ