Үхрийн мах Хүчит Шонхор, Хархорин хүнсний захуудад хамгийн хямд 7500 төгрөгийн үнэтэй байна

Нийслэлийн статистикийн газраас өнгөрсөн долоо хоногийн мах ногооны үнийн дүн мэдээллийг гаргажээ.

2019 оны арваннэгдүгээр сарын III долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 7500 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 10000 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 191 төгрөгөөр буурч, харин үхрийн цул махны үнэ тогтвортой байлаа.

Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 7500 төгрөг, Харин “Меркури”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 11000 төгрөг байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)