МАН: 50 гишүүнийг жижиг тойргоос, 26-г нь том тойргоос хувь тэнцүүлэн сонгоно

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, Сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэв. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Сонгуулийн хуулийг төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан нар мэдээлэл хийлээ. Өмнөх шиг гурван шатны сонгуулийг нэг хуулиар зохион байгуулах нь учир дутагдалтай тул УИХ, Ерөнхийлөгч, орон нутгийн ИТХ-ын сонгуулийн тухай гэсэн гурван тусдаа хуулийн төсөл боловсруулсан байна. Энэ үеэр хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан “Тогтолцооны хувьд мажоритар нь Үндсэн хуульд нийцнэ. Учир нь, Үндсэн хуульд ард иргэд төлөөллөө шууд сонгох зарчимтай. Харин мажоритар дотроо хэд хэдэн хувилбартай. Эдгээрээс бид 50+26 хувилбарыг сонгож, ирэх оны сонгуулийг явуулахаар тогтлоо. 50 нь жижиг тойргоос, 26 нь улс нэг тойргоор сонгогдоно. Нам бүрээс нэр дэвшсэн 26 хүний саналыг нэгтгэж, хувь тэнцүүлэх зарчмаар сонгоно. Өөрөөр хэлбэл, МАН-аас нэр дэвшсэн 26 хүний нийт санал сонгогчдын 50 хувь байвал 13 нь парламентад сууна гэсэн үг. Ингэхдээ санал авсан дарааллаар нь эрэмбэлнэ. Энэ бол намд өгч буй санал биш” гэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • лүндээ (202.9.46.63)

    2019-12-02

    хуцаарай лалрууд аа. өмнөх шигээ 76 жижиг тойргооороо явуулаарай. сонгогч бид намыг бус хүнээ л сонгоно. үндсэн хуульд ч тэгж байгаа