Сайд Д.Сарангэрэл БНХАУ-аас манай улсад суугаа Элчин сайд Син Хаймин-тай уулзалт хийлээ

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Син Хаймин үүрэгт ажлаа дуусгаж байгаатай холбогдуулан өнөөдөр ЭМЯ-нд хүлээн авч уулзлаа. Монгол, Хятад хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагаа олон жилийн түүхэн уламжлалтай бөгөөд таныг Монгол Улсад ажиллах хугацаанд эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, эмч мэргэжилтнүүдийн сургалт, харилцан солилцоо, хөрөнгө оруулалт, анагаах ухаан, эрүүл мэндийн шинэ дэвшилтэт арга технологи нэвтрүүлэх, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, харилцан мэдлэг туршлага солилцох зэргээр томоохон ажлуудыг хийж хэрэгжүүллээ.

Тухайлбал, хоёр улсын ЭМЯ-д хоорондын хоорондын хамтын ажиллагааны төлөвлөгөөг 1991 оноос эхлэн 4 жилийн хугацаатайгаар тус тус байгуулан ажиллаж байгаа бөгөөд 2017 онд Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон БНХАУ-ын Эрүүл мэндийн яам хоорондын 2017-2021 онд хамтран ажиллах төлөвлөгөөг байгуулсан. Уг төлөвлөгөөний хүрээнд халдварт өвчний хяналт, эрүүл мэндийн мэдээллийн тогтолцоо, телемедицин, цахим эрүүл мэнд, эрүүл мэндийн инноваци, технологи; уламжлалт анагаах ухаан, эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн яаралтай үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээ, цусны аюулгүй байдал, эрүүл мэндийг дэмжих чиглэлүүдээр хамтран ажиллахаар тусгагдсан. Мөн эмч мэргэжилтний сургалт, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх чиглэлээр БНХАУ-ын Засгийн газрын хөгжлийн албан ёсны туслалцааны хүрээнд тус улсын Худалдааны яамнаас зохион байгуулдаг 3 долоо хоногийн сургалтад жил бүр олон тооны Монгол эмч мэргэжилтнүүд хамрагдсан. Тухайлбал, 2015-2018 онд нийт 74 эмч мэргэжилтнүүд эх хүүхдийн эрүүл мэнд, мэдрэл, зүрх судасны эмгэг, сувилахуй, уламжлалт анагаах ухаан болон халдварт өвчний чиглэлээрх сургалтад хамрагджээ. Түүнчлэн 2019 онд сүрьеэгийн чиглэлээр 30, зүрх судасны эмгэг болон бэлгийн замын халдварт өвчний чиглэлээр тус тус 25 эмч мэргэжилтнүүд хамрагдлаа.

 

Эрүүл мэндийн яам

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)