Суданы үйлдвэрт гал гарч 15 хүн амиа алджээ

Судан Улсын хойд хэсгийн Хартум хотын нэгэн үйлдвэрт дэлбэрэлт болж гал гарсны улмаас 15 хүн нас барж, олон арван хүн бэртсэн байна.

Эдгээр шархадсан хүмүүсийг эмчлэхэд хүн хүч дутуу байгаа тул эмчийн үүргээр ажиллахаа больсон иргэдийг ч мөн хамруулж байгаа юм байна.

Түүнчлэн Суданы босогчдын хөдөлгөөний хүмүүсийг иргэний үүргээ биелүүл хэмээн шаардаж  аврах багийнханд туслахыг уриалж байна.  Үйлдвэрт гал гарсны шалтгаан одоогоор тодорхой биш байгаа ба цагдаа нар хэргийн газарт ажиллаж байгаа аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)